Г.Уянга гишүүний таван ам тас дуугүй
УИХ-ын намрын чуулган завсарласантай холбоотойгоор УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаад тун ч завгүй яваа. Тэгвэл Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Уянга тойрогтоо ажиллажээ. Тэрбээр УИХ-ын гишүүн болоод бараг анх удаагаа тойрогтоо ажиллаж гэгээн дүрээ харуулсан бололтой.
Иймд тойргийн сонгогчид нь нэлээн ууртай хүлээж авсан гэнэ. Сүүлийн үед шатахуунаас эхлээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа энэ үед сонгогчдынхоо санал сэтгэгдлийг УИХ, Засгийн газарт хүргэх учиртай хэмээн бухимдлаа илэрхийлжээ. Уг нь Г.Уянга гишүүн тэмцэгч байхдаа иргэд, олон нийтийн төлөө дуу хоолойгоо үргэлж хүргэсээр ирсэн. Тиймээс ч Чингэлтэй дүүргийн сонгогчид Г.Уянгыг нэг л зангаараа байл даа хэмээн ёжилжээ.
Д.Нара
URL: