Jailbreak гэж юу вэ? Cydia гэж юу вэ?
А : Jailbreak гэж юу вэ?
Х : ”Jail – Шорон” “Break – Чөлөөлөх. Энэхүү хэллэг нь iPhone-д Apple-аас тогтоосон системийн хязгаарлалтыг нэвтрэхийг илэрхийлж байгаа юм.
А : Tethered Jailbreak гэж юу вэ?
Х : Заримдаа шинэ фирмвэйр гарсаны дараа эхний боломж нь tethered jailbreak байдаг. Энэ нь яадаг вэ гэхээр iХэрэгсэлээ унтрааж асаах бүрдээ компъютерт холбож, ямар нэгэн программ уншуулах шаардлагатай болдог
А : Untethered Jailbreak гэж юу вэ?
Х : jailbreak хийсний дараа унтрааж асаахад ямар ч асуудал үүсэхгүй. Бүх юм хэвийн ажиллаж, та jailbreak хийсэн ч гэсэн original App Store ашиглах болно.
А : Jailbreak хийгдсэн эсэхээ хэрхэн мэдэх вэ?
Х : Хамгийн энгийн арга бол “Cydia” application суусан байх юм бол бүрэн jailbreak хийгдсэн байна гэсэн үг. Харин “Cydia” харагдахгүй бол дутуу хийсэн юм уу, эсвэл огт хийгдээгүй байна гэж ойлгож болох юм
А : Cydia гэж юу вэ?
Х : Jailbreak хүрээний App Store буюу сайн дурынхан, хакерууд, программ бүтээгчид Apple-ын App Store-оор худалдах боломж олгогдоогүй төрөл бүрийн application, нэмэлтүүдийг Cydia-аар дамжуулан борлуулдаг, түгээдэг. Cydia-г үндэслэгч нь Jay Freeman (Saurik) бөгөөд тэрээр адил үйл ажиллагаатай Rock-ыг худалдаж авсанаар одоогоор өрсөлдөгч үгүй, энэ салбарыг ганцаар эзэмшиж байгаа юм. Энэ үгийн утга нь тун хөгжилтэй -
Cydia pomonella нь нэг төрлийн жижиг эрвээхэй бөгөөд харагдах байдлаараа манайхны хэлж заншсанаар “дэнгийн” эрвээхэйтэй төстэй. Энэ эрвээхэйний авгалдай нь “АЛИМ”, тоор жимсэнд шимэгчилж амьдрах бөгөөд алимны хорхой гэдгээр нь түгээмэл мэддэг.
A : Unlock гэж юу вэ?
Х : Гаднаас ирж байгаа (ихэвчлэн АНУ, Европ) iPhone-ууд зөвхөн тухайн операторт зориулагдан Монголд Мобиком юм уу Юнителын сим хийгээд шууд ашиглах боломжгүйгээр тохиргоо хийгдсэн байдаг. Тэгвэл unlock хийснээр та энэ дэлхийн хаана ч, аль ч оронд GSM операторын (850/1900 MHz, 900/1800MHz гэсэн үндсэн 4 GSM хэлбэлзэлийг iPhone утас дэмждэг) сим карт хийн ашиглах боломжтой болно гэсэн үг.
A : Baseband болон modem firmware гэж юу вэ ?
Х : iPhone/iPad дээр хэрэглэгддэг. Modem firmware буюу таны iPhone-ын сүлжээ хүлээн авах, илгээх модемъ эд анги дээр суугддаг фирмвэйр. Baseband гэдэг нь нийтлэг хэрэглэгддэг нэр томъёо бөгөөд ерөнхийдөө сигнал дамжуулах хэсгийн систем юм. Товч бөгөөд ойлгомжтой хэлэхэд baseband-аас шалтгаалж iPhone unlock хийх боломжтой эсэх нь тодорхойлогддог.
A : Хэрхэн IMEI кодоо мэдэж авах вэ ?
Х : утасныхаа дуудлага хийхрүүгээ ороод *#06# гарч ирэх 16 оронтой тоо өөрийн чинь утасны imei код энэ тоо нь хэзээч давхздагүй энэ кодоор утасаа хаана үйлдвэрлэсэн гэх мэт мэдээлэл авч болдог
А : Activation гэж юу вэ?
Х : Шинэ iХэрэгсэл болгон анх асаахад USB+iTunes логотой дэлгэц гардаг. iPod Touch/iPad бол зөвхөн iTunes-д холбоход идэвхжиж, үндсэн хуудас руугаа ордог. Харин iPhone тийм биш. Хэрэв Factory unlocked биш бол заавал оригиналъ СИМ буюу аль нэг үүрэн телефоны сүлжээ түгээгчийн СИМ-ыг хийсэн байж идэвхжидэг. Товч бөгөөд ойлгомжтой тайлбарлавал хэрэв таны iPhone АНУ-ын АТ&T компанид ашиглагдах гэрээтэй бол тус компаний СИМ картыг утсандаа хийсэн бол идэвхжинэ. Өөр СИМ хийвэл дараах бичиг харагдана. Хэрэв үүнийг харж байгаа бол СИМ таарахгүй байна гэсэн үг.
A : Factory unlock хийх гэж юу гэсэн үг вэ?
Х : Ийм төрлийн iPhone хэрэглэгчид нь unlock хийх огт шаардлагагүй байдаг. Харин jailbreak огт хийх шаардлагагүй гэсэн үг биш юм, мэдээж хэрэг Cydia-аас зөвхөн суулгах боломжтой application-уудыг суулган, ашиглахыг хүсвэл шүү дээ.
A : Firmware upgrade гэсэн ойлголт юу гэсэн үг вэ?
Х : iOS фирмвэйр шинээр гарахад iTunes таныг хэрэгсэлээ компъютерт холбох болгонд фирмвэйрээ шинэчлэхийг сануулдаг. Зарим талаараа шинэчлэл – upgrade хийх нь шинэ нэмэлтүүдийг хэрэглэх боломж олгодог хэдий боловч jailbreak-ээ алдах, тодорхой хугацаагаар jailbreak хийх боломжгүй болох, мөнтүүнчилэн хэрэв та factory unlocked iPhone-той биш бол unlock-oo алдах, unlock тодорхой хугацаагаар хийх боломжгүй болох зэрэг хүндрэлүүд үүсдэг.
A : Firmware downgrade гэсэн ойлголт юу гэсэн үг вэ?
Х : Шинэ фирмвэйр гарсаны дараа санамсаргүй шинэчлэл хийчихсэн тохиолдолд яах вэ? Jailbreak гараагүй байдаг, гэтэл та iХэрэгсэлээ урьдын адил бүрэн ашигламаар байдаг. Тэгвэл та фирмвэйрээ буулгаж (downgrade) болно. Үүний тулд та SHSH-ыг хадгалсан байх хэрэгтэй. Харин хэдийгээр фирмвэйрээ буулгасан ч гэсэн unlock хийх боломжгүй байх тохиолдол байдаг. Учир нь baseband хэзээ ч буудаггүй.
A : SHSH blob гэж юу гэсэн үг вэ ?
Х : Apple-аас iDevice (iPhone, iPod Touch, iPad)-д зориулан шинээр фирмвэйр гаргах болгондоо хуучин iOS фирмвэйрээ сервер дээрээ дэмжихгүй болгож байдаг. Учир нь хакеруудын хийсэн жэйлбрекийн эсрэг арга хэмжээ авч гаргасан шинэ фирмвэйрээ iTunes-ээр дамжуулан таны дэвайс дээр суулгах зорилготой байдаг учраас. SHSH файл гэдэг нь нэг ёсондоо түлхүүр файл бөгөөд Apple сервер энэхүү түлхүүр таарч байгаа тохиолдолд шинэчлэл хийхийг зөвшөөрдөг. Хэрхэн хадгалах зааврыг дараагийн хэсэгт оруулсан байгаа.
A : Custom Firmware үүсгэх талаар
X : Pwnagetool, Sn0wbreeze багаж ашиглан Mac, PC дээр custom фирмвэйр үүсгэн jailbreak хийх арга байдаг. Custom буюу үүсгэсэн, захиалгаар гүйцэтгэсэн гэж ойлгож болох фирмвэйр нь ямар учиртай вэ гэхээр, дээрхи багажууд нь Apple-ын оригиналъ фирмвэйрийг jailbreak хийж, урьдчилан Cydia суулгаж, тэр бүү хэл unlock хийсэн байдлаар хувиргаж өгдөг юм. Бас нэг давуу тал нь оригиналъ фирмвэйрээсээ харьцангуй хурдан сууж байгаа ажиглагдсан. Хамгийн чухал зүйл болBaseband-ыг өсгөлгүйгээр шинэ фирмвэйр суулгах боломжийг олгодогт байгаа юм. Ингэснээр Unlock хийж болж байгаа хуучин baseband дээр шинэ фирмвэйр суулгаж болно гэсэн үг.
A : DFU Mode шилжүүлэх талаар DFU mode тухай
X : Jailbreak хийхэд, custom фирмвэйр суулгахад, SHSH хадгалахад DFU горим гэдэг зүйл хэрэгтэй болно. DFU горим гэдэг нь iХэрэгсэлийг iTunes-тэй iOS системийг ачаалалгүйгээр холбогдох боломжтой болгож байдаг. Товч бөгөөд ойлгомжтой тайлбарлавал iOS фирмвэйрийг аяаалалгүйгээр завсрын горимд орсоноор та jaibreak exploit буюу тухайн jailbreak багаж хэрэгтэй файлуудаа хуулах боломжтой болгодог хэсэг. Энэ нь мөн custom фирмвэйрт ч хамаарна.
URL: