Худалдаа Хөгжлийн АТМ -ээс болгоомжил!!! (бичлэг)
Хэрвээ та хайран сайхан алтан цагаа үрж, хэдэн цагаар ч хамаагүй утасаар хэрүүл хийж, нааш цааш банкнуудаар гүймээргүй байгаа бол Худалдаа хөгжлийн банкны АТМ -ээр үйлчлүүлэхгүй байх нь өлзийтэй бололтой.
Өнөө өглөөхөн Улсын Циркийн зүүн талд байрлах Орифлэмийн байрны гадна талд байх Худалдаа хөгжлийн банкны АТМ-ээр үйлчлүүлсэн эрхэмийн картыг үг дуугуй шуудхан залгисан бөгөөд шуудхан унтарсан байна. Хэсэг хугацаанд хүлээлгэсний эцэст эргэж ассан болов ч мөнгө ч байхгүй карт ч байхгүй болсон байна. Энэ талаар Худалдаа хөгжлийн банкны утасаар хэлж “Картаа авъя” гэсэн боловч “Наана чинь картыг чинь хураагаагүй байна. Анх карт авсан газартаа ханд” гэх нь тэр. Яараад байдаг, цаг урсаад байдаг, мөнгө хэрэгтэй байдаг, ядаж картаа авчмаар байдаг хэмээн бухимдсан залуу “Яах гэж Худалдаа хөгжлийн ямбий АТМ-д картаа хийвдээ!” хэмээн харуусан энэхүү бичлэгийг youtube-д байршуулжээ.
URL: