Америкийн ерөнхийлөгчидтэй холбоотой сонирхолтой фактаас…

1.             Жорж Вашингтон морь унах дуртай байжээ гэхдээ тэрээр өөрийнхөө унах гэж байгаа морийг маш цэвэрхэн эсэхийг шалгадаг байсан гэнэ. Ямар сайндаа л нэг удаа бvр мориныхоо шvдийг цэвэрлэсэн эсэхийг шалгаж байхав дээ.georgewashington

 

2.             Жон Квинси Адамс өдөр болгон vvр цайх vеэр Потомак голд усан шумбадаг байсан бөгөөд энэ зуршлаа тэрээр хэзээ ч зөрчиж байгаагvй гэдэг. Бvр хамгийн хайртай усны хувцасаа ч өөрчлөлгvй 10 жил болсон байна.

6ja_header_sm

3.             Эндрю Жэксоны хувьд дуэльд vхэн хатан дурладаг нэгэн байжээ. Нэгэн удаагийн дуэль хийх vеэрээ тэр цээжиндээ шархдсан боловч эмч нар сумны хэлтэрхийг нь яагаад ч авч чадаагvй байна. Тэгээд тэрээр насан туршдаа тэр дуэлийг санан дурсмах хараал идсэн хэлтэрхийтэй явсаар өөд болсон юм.

7aj_header_sm

4.             Уильям Гаррисоны тангарага өргөх ёслол 1841 оны өвлийн нэгэн тэсгэм хvйтэн өдөр болжээ. Гэтэл шинэ ерөнхийлөгч хатгаа аваадахаж. Харин тэрхvv хатгаа нь яван явсаар vе мөч, зvрхэндээ орсноор сарын дараа гэхэд АНУ-ын тэргvvн хорвоог орхисон байна. Тэр хамгийн богино хугацаанд төрийн эрх барьсан амжилтын эзэн.

9wh_header_sm

5.             Жон Тайлер бол АНУ-ын ерөнхийлөгчдөөс хамгийн их хvvхэдтэй нь. Тэр анхны эхнэрээсээ найм, хоёрдохоосоо нь долоон хvvхэдтэй байж. Гэхдээ тvvний хамгийн бага хvvхэд нь 60-тай байхад нь төрсөн гэдэг.

10jt_header_sm

6.             Миллард Филлмор Оксфордын их сургуулийн хvндэт докторын хэргэмээс татгалзаж байв. Тэрээр өөрийгөө шинжлэх ухааны салбарт юу ч хийгээгvй, юу ч хийж чадахгvй хvн хэмээжээ.

13mf_header_sm

7.             Жеймс Бьюкенан бол АНУ-ын цорын ганц эхнэргvй ерөнхийлөгч байсан. Тэр амьдралдаа цорын ганц нэг удаа сvй тавьж байсан ч хайртай бvсгvй нь гэнэтийн ослоор нас барснаас хойш дахин гэрлэх талаар бодохоо больсон гэнэ.

15jp_header_sm

8.             Ерөнхийлөгч Авраам Линкольн хаана ч, хэзээ ч нөгөө алдарт цилиндр малгайгаа өмсөөстэй. Гэтэл тэр цилиндрт нь захиа, санхvvгийн тооцооны эмхтгэл болон хуулийн төсөл хvртэл хадгалагдан тvvнтэй хамт “аялдаг” байжээ.

16al_header_sm

9.             Эндрю Жонсон хэзээ ч сургууль сурч байгаагvй нэгэн. Тvvнийг уншиж сурахад нь ирээдvйн эхнэр нь болох Элиза МакКардел 17-тойд зааж өгчээ.

17aj_header_sm

10.          Хамгийн тамхичин ерөнхийлөгч бол Улисс Грант юм. Тэрээр амьдралынхаа сvvлчийн мөчийг хvртэл  өдөр 20 ширхэг навчин тамхи татдаг байсан гээч… Улисс хоолойны хорт хавдраар нас баржээ.

18ug_header_sm

11.          Бенжамин Гаррисон цахилгаан гэрлийг vздэггvй хvн байж. Тэрээр өөрийг нь цагаан ордонд ирэх vед бvх гэрлийг унтраан зөвхөн лаа эсвэл дэнлvv асаасан байхыг шаарддаг байсан гэдэг.

23bh_header_sm

12.          Теодор Рузвельтийг нэгэн удаа ан хийж байхад нь эх байвгай бамбаруушынхаа хамт vхсэн байхыг олжээ. Тvvний дараахан ерөнхийлөгчийн санаачлагаар баяхан байвгайны чихмэл тоглоом худалдаан гарч тvvнийгээ “Teddy Bear” хэмээн нэрлэжээ. Харин Тедди гэдэг нь Теодор гэсэн нэрний энхрийлсэн товч дуудлага гэнэ шvv.

26tr_header_sm

13.          Цэргийн дарга ерөнхийлөгч болох Дуайт Эйзенхауэр мастер гал тогоонд дурлагч нэгэн байлаа. Тэр ч vvднээсээ өнөөг хvртэд Америкчуудын хэрэглэх дуртай хэд хэдэн хоол амтлагч супны жорыг тэр бий болгосон байна.

dsfs

14.          Жон Кеннеди Америкийн тvvхэнд ерөнхийлөгч болсон хамгийн анхны бойскаут аж.

35jk_header

15.          Линдон Жонсоны тухайд гэвэл тэрээр хамтрагчиддаа болон зочиддоо бэлэг өгөх дуртай нэгэн байжээ. Гэхдээ цахилгаан шvдний сойз өгөх дуртай. Тэр өөрийнх нь намтар тvvхийг бичсэн нэгэн эрхэмд 10 жилийн дотор 120 шvдний сойз бэлэглэжээ.

36lj_header_sm36lj_header_sm

16.          Жеральд Фордыг эцэг эх нь өргөмөл хvvхэд нь гэдгээ 12-той байхад нь хэлжээ.

38gf_header_sm

17.          Жимми Картер тvvхэн роман бичсэн анхны ерөнхийлөгч. Романы нэр нь “Зөгийн vvр”. Гэхдээ энэ бvтээлээ тэрээр албан тушаалаасаа буусныхаа дараа дуусгасан байна.

39jc_header_sm

18.          Том-Жорж Буш мексик болон хятад гал тогоонд vнэхээр дуртай. өөрөө ч ийм төрлийн хоол сайн хийдэг гэнэ. Гэхдээ халуун ногоонд тийм ч их дуртай биш гэнэ. /Тэгвэл яаж хятад хоолыг мэдрэх юм бэ, тиймээ/

41gb_header_sm

19.          Билл Клинтон ерөхийлөгч байхдаа нэг хачирхалтай тушаалыг гаргаж байжээ. Тэр нь юу гэхээр өөрийн муур Соксадаа зориулан тусгай интернет-сайт нээх тухай байжээ.

bc

Р.Слава

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих