608 тэрбум төгрөгтэй холбоотой 30 гаруй хүнд эрүү үүсгэжээ

fe7f6e3b0d90c91ebig

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт компани, аж ахуйн нэгж байгууллагын нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хуурамч бичилт хийж татвар төлөхөөс зайлсхийн улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгаж байна.
Уг хэрэгт М, Д, С, А нарын 30 гаруй хүнд эрүүгийн 38 хэрэг үүсгээд байгаа гэнэ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд 3559 үйлдлээр 608 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогджээ.
Тэд УБЕГ-ын үүдэнд компани байгуулж өгнө гэх нэрийдлээр иргэдээс мөнгө авч, дотор орж өөрийн харьцдаг гэх улсын бүртгэгчтэй холбогдон компанийг нь байгуулж өгдөг тухай мэд үүлсэн байна.
Мөрдөн байцаагчид одоогоор ийм үйлдэлтэй 10 гаруй бүлэглэлийг илрүүлээд байгаа аж. Түүнчлэн уг хэрэгт УБЕГ-ын зарим албан тушаалтныг шалгаж байгааг эх сурвалж мэдээлж байна. Учир нь залилагч этгээдүүдэд тогтсон ханшаар үйлчилдэг, гуйлтаар компани байгуулж өгдөг зөрчил илэрчээ. Тухайлбал, нэг хүний нэр дээр өдөрт 10 аж ахуйн нэгж компани байгуулсан тухай мэдээлэл байгаа юм.

URL:

Сэтгэгдэл бичих