Хүүхдийн тоглоомноос хорт бодис илэрчээ
Эрүүл мэндийн харъяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хор судлалын албанаас зах болон худалдааны төвүүдэд зарагдаж буй хүүхдийн тоглоомонд хорны судалгаа хийжээ.
Уг судалгаанд 9 байгууллагын нийт 62 төрлийн тоглоомонд судалгаа хийхэд 23 төрлийн бодис илэрснээс хүүхдийн тоглоомонд байж болохгүй хар тугалга, цайр, хром, хөнгөн цагаан гэх мэт хорт бодис илэрсэн байна. Уг хорт бодисууд нь хүүхдийн тоглоомонд өнгө үзэмж оруулдаг мөн гялгар харагдуулдаг учраас резинэн материалтай тоглоомонд ихээр агуулагддаг байна. жишээ нь: усны нугас,зөөлөн тоглоом, дэгдээхэй зэрэг юм.
Энэ нь хүүхдийн биед шууд нөлөөлөхгүй ч аажмаар хордуулдаг ажээ.
Ч.Мөнхбат
URL: