Ц.Мөнх-Оргил сайд асан шүүхэд дуудагджээ
Манай улсын сагсан бөмбөгийн холбоо хагас зууны түүхтэй. 50 гаруй жил хөгжиж байгаа энэхүү спортын данс санхүүтэй холбоотой шуугиан дахин дэгдэж эхэлхэнээ. Учир нь УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд хүртэл хийж явсан МАН-ын залуу лидер Ц.Мөнх-Оргилыг Сүхбаатар дүүргийн шүүхэд дуудсан байна.
Тэрээр Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа ихээхэн хэмжээний мөнгөний асуудалд оржээ. Шүүхээс тайлбар мэдүүлэг авахаар хэд хэдэн удаа дуудсан ч үл хүндэтгэн, шалтгаангүй цааргалсаар багагүй хугацаа хожсон гэдгийг албаныхан хэлж байна.
Өдгөөгөөс зургаан жил гаруйн өмнө болсон долдугаар сарын 1-ний хэрэгт нэр холбогдсон ч нэр цэвэр сугарч үлдсэн түүнийг энэ удаад ихээхэн хэмжээний төлбөр хүлээж магадгүй.“MCS” компанийн хувь эзэмшигч, чамгүй хөрөнгөтэй Ц.Мөнх-Оргилын хувьд төлбөрт унах нь асуудал биш л боллоо гэж цахим ертөнцөөр шуугиж эхлээд байна.
URL: