Монголд ганц аяга шар айраг гурван цагийн хөдөлмөрийн хөлстэй тэнцэнэ

Магадгүй энэ дэлхийн хамгийн үр дүнтэй, ашигтай мэдээллийн график үзүүлэлт байж мэдэх юм. Тодруулбал аяга шар айраг худалдаж авахын тулд ямар улсад хэдэн цаг ажиллах нь дэлхийн улс орнуудад харилцан адилгүй аж. Эндээс харахад шар айрганд дурлагсдад Гүрж улс хаалттай ертөнц болж хувирах бололтой.

Учир нь энд 15 цаг хөдөлмөрлөж байж аяга шар айрагтай золгох нь. Харин Люксенбург бол шар айрагчдын хувьд хамгийн ээлтэй орон аж. Тэнд хамгийн бага цалинтай ажилд 20 минут зүтгээд л дуртай ундаагаа авч болох гэнэ.

Хойд хөрш ОХУ-ын хувьд дунд хавьд буюу Тайланд, Алжир, Ямайктай ижил түвшинд байна. Харин урд хөршийн хувьд цаг гаруйхан хөлсөө дуслуулахад аяга шар айраг ТОГ. Манай улсад энэ үзүүлэлт дундаас дээш түвшин буюу гурван цаг гаруй ажилласны хөлс нэг аяга шар айрагтай тэнцэх юм байна

hours-beer2


URL:

Сэтгэгдэл бичих