С.Баяр, Сү.Батболд нарыг МАН-аас “шахаж” эхэлсэн үү?

527-1393990191416-13478492427b6330ec114ac2f77d41752684d6222d_x3Өнгөрсөн намар болсон МАН-ын ээлжит 27-р их хурлын үр дүнд нэгэн цагт тус намыг удирдаж явсан С.Баяр, Сү.Батболд нарын нөлөө нам дотроо хумигдаж эхэлсэн билээ.
Тэдний санал болгон, дэмжиж байсан Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд асан Д.Цогтбаатарыг нэрийг шинээр дарга болсон М.Энхболд МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн даргад дэвшүүлээгүй юм.
Улмаар МАН-ын Удирдах Зөвлөлд С.Баяр, С.Батболд нарын хэнийг ч оруулаагүй билээ.
Тэгвэл өчигдөр болсон Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны хурлаар тэднийг  МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн Д.Цогтбаатарын хамт бүр дүүргийн намын хорооны гишүүнээс хассан байна.
Энэ нь арай дэндсэн үйлдэл боллоо хэмээн МАН-ын  дийлэнхи гишүүд үзэж буй бөгөөд энэ байдлаараа явбал хэзээ мөдгүй С.Баяр, С.Батболд нар МАН-ын гишүүнчлэлээс ч хасагдахад гайхах хэрэггүй болох бололтой.

Л.Ганзориг http://sonin.mn/news/politics-economy/24466


URL:

Нэр: Ганаа Огноо: 11 December 2014

Их цусалсан нөхдүүд дээ. Хагарчихаас нь өмнө зөв юм болж

Сэтгэгдэл бичих