Аймшигтай алуурчин хүүхдүүд
1. Нэг ангийн сурагчаа хороосон япон сурагч
2004 оны 6-р нэгэнд 11 настай дунд сургуулийнхаа алдартай охидын нэг өөрийн нэг ангийн сурагч болох 12 настай Сатоми Митараи (Satomi Mitarai) гэх охиныг үдийн цайны цагаар хороосон хэрэг гарчээ. Гэмт хэрэгтэн хутга ашигласан байна. Тэрээр хүн алсныхаа дараа цус болсон дүрэмт хувцастайгаа ангидаа орж сууснаар багш нь мэдэж цагдаа дууджээ.
Хожим мэдүүлэгтээ уг сурагч Митарай өөрийг нь интернэтээр тарган гэж доромжилдог байсан учраас алсан гэжээ.
2004 оны 9-р сарын 15 нд болсон шүүх хурлаар насанд хүрээгүйчийн шоронд 4 жил хоригдох ял оноожээ.
2. Өөрийн эцгийн гэрлэхээр шийдсэн жирэмсэн сүйт бүсгүйг хөнөөсөн хүү
2009 оны 2-р сарын 20нд 11 настай Жордан Браун (Jordan Brown) өөрийн эцгийг харамлан түүний сүйт бүсгүй болох 26 настай Кензи Мэри Хоук (Kenzie Marie Houk)-ыг Пенсильван мужийн Вампум (Wampum) хот дах гэртээ хороожээ.
Хоук нь 8 сартай жирэмсэн байсан ба Браун 0,20 калибр буугаар бууджээ.
Хүүг Эри (Erie) хот дах засан хүмүүжүүлэх газар гурван жил хорисны эцэст шүүх хурал болжээ. 2012 оны 4-р сарын 13нд болсон шүүхээс түүнийг Хоук болон түүний төрөөгүй хүүгийн амь насанд хүрсэн буруутай гэсэн шийдвэр гарчээ.
3. Найз залууг нь хүлээн зөвшөөрөөгүйн улмаас гэр бүлийнхнийгээ алсан охин
2006 оны 4-р сарын 22нд 12 настай Жасмин Ричардс (Jasmine Richards) нь өөрийн найз залуугийн хамт Канад улсын Медисин Хэт (Medicine Hat) дэх гэртээ өөрийн эцэг эх болон дүүгээ хөнөөжээ. Шалтгаан нь түүний эцэг эх түүнийг 23 настай Жереми Штайнке (Jeremy Steinke)-тэй уулзахыг хориглосноос болжээ.
Штайнке Ричардсийн гэр лүү дайрч орон эцэг эхийг нь хөнөөсөн бол охин өөрийн дүүг хутгалжээ.
2007 оны 7-р сарын 9нд болсон шүүх хурлаас Ричардсыг 3-р зэрэглэлийн онц ноцтой гэмт хэрэгт буруутгаж 10 жилийн ял оноожээ.
4. Өөрийн эцэг эхээ болон хамаатны хоёр хүнийг хороосон Бразил хүү
Бразил улсын Сан-Пауло хотын нэгэн хүү өөрийн эцэг эхээ болон хоёр эмээгээ хороогоод дараа нь өөрийгөө хөнөөжээ.
Цагдаа нарын мөрдлөгийн явцад 13 настай Марсело Пессегини (Marcelo Pesseghini) хоригогчдын толгойн тус газар 0,40 калибрын буугаар буудсан нь тогтоогджээ. 40 настай цагдаагийн түрүүч Луис Марсело Пессегини (Luiz Marcelo Pesseghini), түүний эхнэр 36 настай Андрея Регина (Andreia Regina), 65 настай Бенедита (Benedita), болон 55 настай Бернадетт (Bernadete) нар орон дотроо үхсэн байжээ.
Хэрэгтэн өөрийн хамгийн сайн найздаа эцэг эхээ хөнөөхөөр шийдснээ хэлсний дараа аавынхаа буугаар уг хэргийг үйлджээ.
5. Өөрийн хоёр настай дүүгээ хороосон 13 настай хүү
Өмнөд Флорида (South Florida)-д оршин суугч Кристиана Фернандеса (Cristian Fernandez)ийн амьдрал там шиг байсан ажээ. Түүнийг ээж нь 14 насандаа төрүүлсэн бөгөөд эцэгтэйн адилхан хар тамхичин байжээ.
Тэрээр багаасаа хар тамхи зарах гэх мэт хэрэгт холбогдож байсан ба өөрийн 2 настай дүүг хороосон, 5 настай дүүдээ бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэргээр шүүхэд дуудагджээ.
2013 оны 8-р сард Кристиан өөрийн гэм буруугаа хүлээсэн тул 6 жилийн хорих ял хүлээжээ.
6. Хоёр бага насны хүүгийн аминд хүрсэн 11 настай англи охин
1968 оны 5-р сард Мэри Флора Белл (Mary Flora Bell) нь Англи улсын Ньюкасл-апон-Тайн (Newcastle upon Tyne) хот дах гэртээ 4 настай Мартин Браун (Martin Brown)-ыг хороожээ.
Тэр оныхоо 7-р сард Мэри Белл өөрийн найз 13 настай Норма Жойс Белл (Norma Joyce Bell)-ийн хамт 3 настай Брайан Хоу (Brian Howe)-ийн амь насанд хүрчээ.
Үхлийн шалтгааныг судалж байсан сэтгэл судлаачид алуурчдыг илэрүүлж чадсан бөгөөд гэмт хэрэгтэн 1980 онд шоронгоос суллагдж, 1984 онд охинтой болжээ.
7. Гэртээ гөлөг тэжээхийг хориглож, өөрсдийг нь шийтгэсэн эцгээ хөнөөсөн ах дүү хоёр
2001 оны 11-р сарын 26нд Пенсакола (Pensacola) хотын нам гүм дүүргийн нэгэн байшинд гал гарчээ. Гал сөнөөгч нар том өрөөнөөс үхсэн эрэгтэй хүний цогцос олсон бөгөөд үхлийн шалтгаан нь гадны нөлөөнөөс гэж гарчээ.
Мөрдлөгийн явцад 40 настай Терри Кинг (Terry King)-ийг өөрийнхөн хүүхдүүд болох 12 настай Алекс, 13 настай Дерек нар үйлдснийг олж тогтоожээ. Тэд эцгийнхээ толгой руу бейсболийн цохиураар 10 удаа цохисон дараа нь гэрээ шатаасан байна.
Алекс 2008 оны 4-р сард, Дерек 2009 оны 3-р сард суллагдсан байна.
8. Нэг ангийнхаа хүүхдийг алсан найзууд
1998 оны 3-р сарын 24нд зэвсэглэсэн хоёр хүүхэд Вестсайдын дунд сургууль (Westside Middle School)-д нэвтрэн өөрийн ангийнхаа хүүхдүүдийг барьцаалжээ. 11 настай Эндрю Голден (Andrew Golden) болон түүний найз 14 настай Митчел Жонсон (Mitchell Johnson) нар винтов буугаар багш сурагчид руу гал нээж 5 хүн алж, 10 хүн шархдуулжээ. 1998 оны 8-р сард болсон Арканзас мужийн шүүхээс хамгийн хүнд ялыг оноосон бөгөөд 21 нас хүртлээ давж заалдахгүй хорих ял оноожээ.
URL: