Мартагдаад байгаа хүчирхийлэл

527-1393985237hulgaichМанайд охид хүүхнүүдийн эрхийн асуудлыг их ярьдаг. Гэхдээ ихэвчлэн гэртээ зодож нүдээд байдгийг нь жигшдэг мэт гэр бүлийн хүчирхийлэл гэдэг дээр л төвлөрөөд байх юм. Үнэндээ бол архи уугаад гэр бүлийнхнээ зовоогоод байдаг хүн мянгад нэг л бий.

Харин охид, бүсгүйчүүдийг гудамжинд татаж чангаадаг, энэ тэнд нь хүрдэг цайчихсан нөхдүүд сүүлийн үед олшроод байна. Гадаадын янз бүрийн бичлэг, зургийг дууриаж доор дээрээс нь зургийг нь авах гэдэг гаж сонирхолтой хөвгүүд ч олширсон нь олон нийтийн сүлжээнд тавигдсан зургуудаас харагдаж байгаа юм.

Түүний дээр хамгийн хэцүү асуудал нь гудамж талбайн дээрэм, хулгайн хохирогчид нь ихэвчлэн бүсгүйчүүд байна. Цүнхээ ухуулах, гар утсаа шүүрүүлэх, халаасаа ухуулах зэргээр охидод л ихэвчлэн халддаг. Угаасаа энэ төрлийн гэмт хэрэгтнүүд эрүүгийнхэн дундаа хамгийн аймхайчууд нь байдаг юм гэнэлээ. Тиймээс биеэ хамгаалах чадал муутай, аймхай, уян зөөлөн тэднийг илүүтэй онилдог байх л даа.

Их дэлгүүрийн өмнөх, МУБИС-ын тэндэх гээд бараг хүн болгон л таньдаг олны танил хүмүүс болчихсон. Хээвнэг дагаад л цүнхийг нь ухаад баригдахаараа доромжлоод хэрэлдээд байдаг юм билээ. Автобусанд “Та л авсан ш дээ. Гаргаад өгчих л дөө” гэсэн зөөлөн дуу гарахад өөдөөс нь “Хүн битгий гүтгээд байгаарай …. минь” гэсэн хар хүр хийсэн яриа гараад өнгөрч байх жишээтэй.

Энэ хүчирхийллийг яагаад мартаад байдаг юм бээ. Үүнийг анхааралдаа аваад өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэл гэж ярьж хэлж байгаа шигээ олны анхааралд оруулмаар байх юм. Тэгвэл хуулийг нь чангаруулаад гадаадын аль нэг орон шиг хулгай зэлгийгүй хүний эрхийг дээдэлсэн тайван газар болчихно доо.

Б.Энх

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих