Нуруу өвдвөл хэнэггүйтэж болохгүй “далд өвчин” байна
Эрэгтэйчүүдийн өвчин, эмэгтэйчүүдийн өвчин, эргэлтийн системийн өвчин зэрэг шалтгаанууд байх магадлалтай
Нурууны өвчний далд учир шалтгааны хамгийн гол төлөөлөлөөр эрэгтэйчүүдийн өвчин, дотоод шүүрлийн өвчин, эргэлтийн системийн өвчин зэрэг байдаг. Сүүлийн үед артерийн судасны бөглөрөлтэй зэрэг эргэлтийн системийн өвчин нурууны өвдөлтийн учир шалтгаан болж байгааг иргэд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Эргэлтийн системийн өвчинд зүрхний цусны эргэлтийн системийн өвчлөл буюу артерийн судасны бөглөрөл орно. Эргэлтийн системийн өвчин үүсэхэд судас бөглөрснөөс үүдэн мэдрэлд хүчилтөрөгч, тэжээлийн хангамж тасалдах зэрэг шинж тэмдэг илэрснээс нуруу хөл бадайрч өвдөлт үүснэ.
Бөөрөнд чулуу үүсэх гэдэг нь шээс үүсэхэд гадагшлуулах үүрэгтэй сувагт чулуу үүсэх явдал юм. Нурууны дискнээс үүдэх өвдөлт хэвтэхэд намдах боловч, бөөрний чулуунаас үүсэх өвдөлт хэвтсэн ч арилахгүйгээр барахгүй гэнэт гэнэт нуруу, ташаа, хөл зэрэгт хурц өвдөлт өгөх явдал олонтой.
Бамбай булчирхайн үрэвсэл, дотоод шүүрлийн өвчин ч нурууны өвдөлтийн шалтгаан болдог. Бамбай булчирхайн үйл ажиллагааны үзүүлэлт хэвийн хэмжээнээс ихээр идэвхжин дааврын хэт илүүдэл далд байх тохиолдолд ааш зан тогтворгүй, сэтгэлийн хэт хөдөлгөөнтэй болохоос гадна халуурах үзэгдлүүд илэрнэ. Ийм тохиолдолд сээр нурууны ясны кальцийн хэрэглээ ихсэж яс сийрэгжилт үүсэн бүсэлхий нуруугаар өвддөг.
URL: