Чингис бондын мөнгө архичин “АПУ”‑д хүртээлгүй баймаарсан

0b7e37d64ced09f1bigҮндэсний манлай үйлдвэр хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг “АПУ” ХК Монголын нэрийг дэлхийд шившиг болгосон явдал саяхан гарчээ. Тодруулбал, тус компани “Сүү цуглуулах үйлдвэр”, “Сүүний чиглэлийн үнээний ферм байгуулах төсөл” зэргийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн байна.

Энэ ажлынхаа хүрээнд дэлхийн шилдгүүд болох “Nestle”, “Danone” зэрэг сүү, тарагны үйлдвэрээс тоног төхөөрөмж худалдан авах, технологийн чиглэлээр хамтарч ажиллахаар хандсан боловч татгалзсан хариу авчээ. Учир нь өндөр хөгжилтэй улсуудын эдгээр үйлдвэрүүд архи, согтууруулах ундаа үйлдвэрлэдэг компанитай хамтарч ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлсэн байна. Тэдний бизнесийн зарчимд, ялангуяа дэлхийн бизнесийн чиг хандлагад архи, тамхи үйлдвэрлэгчидтэй нөхөрлөхөөс татгалзаж, ямар нэгэн дэмжлэг үзүүлдэггүй ажээ.

Харин манай улсын хувьд “архичин” компаниудаа дэмжиж, Засгийн газраас зээл тусламжид хамруулахаар хөөцөлдөж байгаа сурагтай. Тодруулбал, хөгжлийн банкны захирад Н.Мөнхбат тэргүүтэй эрхмүүд “Чингис бонд”‑ын мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа шүүмжлэлд өртөөд зогсохгүй архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийг дэмжин дэлхийн жишгээс гажиж, бага хүүтэй их мөнгийг “АПУ” ХК‑д өгөхөөр тохироонд орсон байх магадлалтай.

Иймд Ерөнхий сайд Н.Алтанхуяг та яаралтай анхаарлаа хандуулж, архичдаа биш, жинхэнэ импортыг орлох үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих шаардлагатай байна. Архи, согтууруулах ундаанаас дэлхий нийтээрээ татгалзаж байгаа энэ үед монголчуудын өмнө тарьсан хар мөрөө цайруулах, зорилготой “АПУ” мэтийн компанид Монгол Улсын хөгжлийг тодорхойлох Чингис бондын мөнгө хүртээлгүй.

залуу.ком


URL:

Сэтгэгдэл бичих