Метр кв-ын хэмжээг зааснаас болж барилгын үнэ өсч байна уу?

27674

Засгийн газраас хэрэгжүүлсэн орон сууцны ипотекийн зээлд өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш нийт 30 гаруй мянган иргэн хамрагдсан байна. Үүнээс 17 мянга орчим иргэн хуучин орон сууцны зээлээ найман хувийн хүүтэй зээлд шилжүүлсэн бол шинээр 15 мянга гаруй иргэд тус зээлд хамрагджээ.
Салбарын яамны зүгээс зээлийн явц болон нөхцөл байдлын талаар тандалт судалгааг үргэлж хийдэг бөгөөд иргэдээс ирсэн санал гомдлыг нэгтгэдэг талаар мэдээлж байна.
Орон сууцны зээл олгох журмаас 80 метр кв хүртэлх гэж заасан хэмжээг өөрчлөх хэрэгтэй гэсэн санал цөөнгүй ирдэг бөгөөд салбарын яам ч үүнтэй санал нэг байгаа аж.
Учир нь өмнө нь 80 метр кв-аас илүү хэмжээтэй орон сууц худалдаж авсан иргэд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжгүй тул хуучин өндөр үнээрээ төлдөг аж. Мөн зээлийн журамд 80 мерт кв-аас бага гэж зааснаар зах зээлд тэрнээс бага хэмжээтэй орон сууцны эрэлт ихсэж, улмаар  барилгын компаниуд үнээ өсгөх хандлага бий гэдгийг хэлж байна.
Тиймээс иргэдийн хүсэлт, шаардлагын дагуу салбарын яамнаас орон сууцны зээлийн метр кв-ын хэмжээг нэмэхээр болж байна.

URL:

Сэтгэгдэл бичих