ИТХ-ын дарга Х.Нямбаатар сандарчээ

nymbayarСонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар ойрын үед их сандруу байгаа гэнэ. Нийслэлийн хамгийн олон хүнтэй энэ дүүрэгт 2012 оны орон нутгийн сонгуулиар ИТХ-д МАН олонхи болсон боловч Засаг даргаа сөрөг намдаа өгчихсэн. Энэ мэт явдал болсон Дорнод аймагт намын хорооны даргад нь хатуу шийтгэл оноосон. Хуралд олонхи болсон мөртлөө Засаг даргаар сөрөг намын хүнийг тавьсан тул албан тушаалаас нь огцруулсан. Намаасаа хөөгдөж ч магадгүй болсон.

Ер нь МАНАН-гийн нам дагаж явдаг 30-40 насныхан  “энхрий хайрт”  намаасаа хөөгдвөл тэгээд л гудамжинд гарлаа гэсэн үг. Тэдэнд намын ажил нэрээр хор найруулахаас өөр чадах юм байхгүй.  Говь-Алтай аймгийн орон нутгийн сонгуулийн ялагдлын дараа МАН-ын Удирдах зөвлөл “урвагчдын” тухай авч хэлэлцсэн гэнэ.

“Урвагчид” гэдэг нь МАН олонхи болсон мөртлөө Засаг даргаа АН-д өгсөн дүүрэг, аймгийн намын хороодын удирдлагыг нийтэд хэлж байгаа гэнэ. СХД л гэхэд ИТХ нь 35 суудалтайгаас МАН 21-ыг нь авч хангалттай ялалт байгуулсан. Засаг даргаа өөрийн намаас томилох бүрэн боломж байсан ч нөгөө намдаа өгчихсөн. Өдгөө энэ байдлыг залруулахын тулд МАН-ын ИТХ дэх 12 залуу төлөөлөгч нэгдэн жигүүр байгуулж Засаг даргаа намаасаа томилохыг шаардаж байгаа гэнэ.

ИТХ-ын дарга Х.Нямбаатар нь дүүргийн МАН-ын орон тооны бус дэд даргаар ажилладагийн хувьд Засаг даргаа буцаан авах улстөрийн боломж байгааг олж харах төдийгүй түүнийг бүрэн дүүрэн ашиглахын тулд жигүүртэйгээ хамтран тэмцэх ёстой. Гэтэл янз бүрийн шалтаг хэлээд цааргалаад хөдөлдөггүй бололтой. Энэ нь жигүүрийн гишүүдэд АН-тай тохироотой байж магадгүй гэсэн хардлагыг зүй ёсоор төрүүлж байна. Харин эрхэм дарга өөрийн “хатуу” байр сууриа янз бүрийн аргаар хамгаалдаг өөртөө хир халдаах тун дургүй.

СХД-ын ИТХ-д болж байгаа үйл явдлыг бичсэн сэтгүүлчид эрүү үүсгүүлэхээр цагдаад хандаж. Энэ нь түүний орон нутгийн сонгуулийн ялалтыг баталгаажуулж чадаагүй, намын зорилтыг үл тоомсорлосон улстөрийн алдаатай алхам хийснээ хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Орон нутгийн сонгуульд ялалт байгуулахын тулд дүүргийн үүр, жирийн гишүүд хамаг хүч чадлаа дайчилсан ч тэдний ялалт худалдагдсан байсан.

Үүнд нь урам хугарсан гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулиар бараг хөдлөөгүй гэхэд болно. Жирийн гишүүдээсээ тасарсан, хэдхэн хүний хүрээнд асуудал шийдэгддэг явдал бүр урхагшиж. Өмнөх олон ялагдлын эзэн экс дарга хатагтай Д.Баярсайхан л гэхэд сонгуулийн хариуцлага ярих гэхээр бие муутай болчихдог. Харин албан тушаал хувиарлах үед эрүү саруул гялалзаж явдаг. Хувийн энэ мэт тоглолт одоо ч хэвээрээ. Шинэ жилээр цэцэрлэгийн хүүхдүүдэд бэлэг тараах үед Х.Нямбаатар гэр бүлтэйгээ ирсэнийг “ганцаарчилсан арга хэмжээ” явуулсан хэмээн бусад төлөөлөгчид нь дургүйцэж байжээ.

 

NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих