“Гоё биетэй бүсгүй байна, залга”

 be16f7d3499f98e7original
“Надад мөнгө хэрэгтэй байна. Гэртээ ганцаараа байна. Царайлаг, гоё биетэй бүсгүй байна” гэх мессэж 9911 дугаар барьдаг нэлээн бийлэгжүү нөхдүүдийн гар утсанд мессэж байнга ирдэг бололтой. Мэдээж 9911, 9909 зэрэг дугаарыг ерөнхийдөө боломжтой “гарууд” барьдаг гэхэд болно.  Үүнийг ч мессэж бичиж “өөрийгөө зардаг” бүсгүйчүүд андахгүй мэддэг бололтой.  Хэн нэгний гар утас руу мессэж бичиж уулзья, учръя, мөнгө хэрэгтэй байна гэх үйлдэл сүүлийн үед “гаарч” байна.  Үүнийг ч цахим хэвлэл мэдээллээр нэг ярьж, бичиж байна.
 Саяхан нэгэн бүсгүй 9911 тэй дугаарлуу залгаж “Уулзья, би гэртээ ганцаараа байна, надад мөнгө хэрэгтэй байна” гэхчилэн түмэн булчирхайгаа тоочиж байсан бичлэг цахим ертөнцөөр нэг тарсан. Бас л цагаандаа гарсан хэрэг биш гэж үү.  Тэгвэл бас л ганц нэг хоногийн өмнө манай танилын гар утсанд мессэж ирлээ.

884411…. гэсэн дугаараас ирсэн мессэж илгээсэн байна.  “22 настай, 175 см өндөртэй,  58 кг жинтэй бүсгүй гэртээ ганцаараа байна. 100 мянгаар тусалбал хамт хоноё. Уулзмаар байвал хорооллын Өргөө дээр ирээд залга…” гэжээ. Угтаа санхүүгийн дэмжлэг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, далдуур биеэ үнэлэх гэсэн бололтой.
Сүүлийн үед иймэрхүү үйлдэл их гарах болсон бөгөөд тэдгээрийн ихэнх нь оюутан, бас дунд сургуулийн сурагчид байдаг гэсэн албан бус судалгаа байдгийг мэдэх юм байна.
За нэг иймэрхүү аргаар мөнгө олох гэсэн үйлдэл газар авсан нь харагдаж байна. Нөгөө талаар зөвхөн охид бүсгүйчүүд рүү буруу тохоод яахав.  Мөнгө төгрөгтэй 9911 тэй дугаар барьдаг бийлэгжүү нөхдүүд өөрсдөө охид бүсгүйчүүдрүү энэ мэт мессэж илгээдэгийг хэн мэдэх вэ.
Д.Нара


URL:

Сэтгэгдэл бичих