Б.Гарамгайбаатар: Долларын өсөлт бол байх л зүйл, сүртэй ч биш

52bfba51cddf75c0big

Эрх баригчид ам.долларын ханш суларна, тэр ч бүү хэл эдийн засгийн байдал сайжирна хэмээн мэдэгдэж буй. Тэр тусмаа эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр бол үүнийг бүр батлан хэлж байгаа юм. Ерөнхийдөө Засгийн газрын баг бүрэлдэхүүн тэр чиргээрээ байдал сэргэнэ сайжирна гэдгийг ам бардам хэлсээр байгаа ч сэргэх төлөв, магадлал тун муу байгаа. Алба хаагчид, эрх баригчдын дор мөнгөний бодлого барьж буй хүмүүсийн хувьд тодорхой хариулт өгч чадахгүй байгаа юм.
Засгийн газарт ч ганц нэгэн сайд энэ тал дээр хариу өгөхөөс татгалзаж, бултсаар байгаа нь нэгийг өгүүлнэ. Энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй байгаа нөхдийн хувьд бол эдийн засаг сэргэнэ гэдэгт эргэлзэж байгаа хэрэг. Харин Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар саяхан ярилцлага өгөхдөө “2014 оны төсөвт ам.долларыг 1384 төгрөгт барина гэж хийсэн нь худлаа болж байна.
Бид Эдийн засгийн хөгжлийн яамны тооцоолоод явуулсан чигээр нь батлаад өгсөн. Гэтэл байдал өөрөөр эргэлээ. Одоо ч манай эрх баригчид ам.долларын ханшийг 1400-1500 төгрөгт аваачих тухай ярьж байна. Энэ бүтэхгүй. Ер нь долларын өсөлт бол байх л зүйл. Үүнээс өөр яахав дээ. Харин ч гайгүй байна уу даа гэж харж байна” хэмээсэн. Үүнээс үзэхэд Эдийн засгийн байнгын хорооных нь дарга долларын өсөлт бол жирийн үзэгдэл хэмээн байр сууриа илэрхийлж байхад Засгийн газар тэр чигээрээ энэ болохгүй бид барина, буулгана гэж ам өчгөө өгөөд байдаг билээ.

А.Гал
unen.mn

URL:

Сэтгэгдэл бичих