Мансуруулах төрлийн ургамал хадгалсан хэрэгт 1.5 жилийн ял оноов
Орон нутагт мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх ургамлыг биедээ авч ирсэн иргэний хэргийг шийдвэрлэжээ. Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багт оршин суух П.М нь өнгөрсөн оны наймдугаар сард өөрийнхөө нутгаас мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг борлуулахыг завдсан байна. Тэрээр ургамлыг хууль бусаар олж авч, хадгалсан хэргээр давхар шийтгэгджээ. Түүнийг аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авч, хадгалах дээвэрлэх, илгээх, борлуулах” гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлджээ. Уг хэргийг Сум дундын 14 дүгээр шүүхэд өнгөрсөн даваа гаригт шүүж, П.М-д 1.5 жилийн ял оногдуулж, хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэжээ.
Б.ЭНХ
URL: