Хар тамхины бүлэглэлийг илрүүлэв
Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаагчид өнгөрсөн ням гаригт хар тамхины бүлэглэлийг илрүүлжээ. Манай улсын иргэн Г, С, Э, О, Н нар мансууруулах төрлийн бодисын төрөлд багтах “юе” буюу “мөс”-ийг бусдаас худалдан авч Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны нутаг Тээврийн товчооны орчимд машиндаа хэрэглэж байхад нь цагдаагийнхан саатуулжээ. Түүнчлэн цагдаа нар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны иргэн X дээрх төрлийн бодисыг бусдад борлуулж байсныг илрүүлжээ. Одоогоор уг хэргүүдэд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Б.ЭНХ
URL: