Тамга тэмдэг үйлдвэрлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно
Төрийн байгууллагуудаас олгодог тусгай зөвшөөрөл, лицензийн тоог цөөлөх, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ээлжит хурлаа өчигдөр хийлээ. Байгаль орчин, ногоон хөгжлиин яам, Хууль зүйн яам, Зам тээврийн яамнаас олгож байгаа тусгай зөвшөөрлүүдийн талаар хэлэлцлээ. Хурлыг тус ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг удирдаж, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Дэмбэрэл нар оролцлоо.
Ус ашиглах зөвшөөрөл, Байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох шат дамжлагыг халж, нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлэх, Тусгай зориулалтаар ан агнах, загас барих зөвшөөрлийг орон нутагт нь хариуцуулах чиглэлийг ажлын хэсгээс БОНХЯ-нд өглөө. Цаашид тус яам зөвшөөрөл лиценз олгох ажлаа мэргэжлийн холбоод, эсвэл орон нутгийн холбогдох шатныханд хариуцуулаад бодлого, хяналт, мэргэжлийн зөвлөгөөгөөр дагнаж ажиллах нь зүйтэй гэж санал нэгдлээ.
Зууны мэдээ
URL: