“Хүний эрх, ардчилал” гэсэн халхавчийн ард өөр бодлого, зорилго байна уу?

төвдТөвдөд нэг хоёр хүний эрх бүү хэл бүхэл үндэстний эрх гэж ер байхгүй байгаа. Аргаа барсандаа өөрсдийгөө шатааж байна. Үндэстний соёл, өв устаж байна. Үндэстэн мөхөж байна. Энэ ноцтой асуудал. Шинжаан-Уйгурт ч мөн адил. Бид л үл тоодог болохоос Өвөрмонгол болон өмнөд орон дахь бусад олон монгол угсаатнууд ч мөн адилхан, тэнд наад захын хүний эрхийн хэм хэмжээг мэдэхгүй, амсахгүй байгаа. Өвөрмонголчууд хятад дахь бусад үндэстнээс илүү ихээр хятадад уусан шингэж байна. Өвөрмонголчуудын 38.6 хувь нь хятадтай гэр бүл болдог гэсэн судалгаа байна. Хятад, монгол хоёр бол огт өөр үндэстэн. Ураин-Оростой адилгүй.
- Энэ мэт Төвдөд, Өвөр Монголд хүний эрхийн, үндэстний эрхийн ноцтой асуудал байсаар атал Ардчилал, Хүний эрхийн “цогтой” өмгөөлөгч АНУ яагаад чихэн дүлий, нүдэн балай сууна вэ? Тэд Украинд, Сирид, Иракт, Афганд, Боснид хүний эрхийг хамгаалан тэмцсэн, зэвсэг армиа хүртэл оруулсан шүү дээ. Иракт өдөрт 3 сая долларын зардалтай урт сунжирсан дайныг хийсэн шүү дээ. “Хүний эрх, ардчиллын төлөө” тийм их хүч зарсан АНУ-НАТО өнөөдөр бол яагаад Төвдийн асуудалд хүч тавихгүй, асуудал үүсгэхгүй байна вэ? Өвөрмонголын асуудлыг хөндөхгүй байна вэ? Шударга бус, алагчилж хандаж буй явдал биш үү?
- Эсвэл хүчтэйн өмнө хүчгүй нь буруутан болж байна уу?
- Эсвэл энэ “хүний эрх, ардчилал” гэсэн халхавчийн ард өөр бодлого, зорилго байна уу?
ЭНЭ МЭТ АСУУЛТУУД ЗҮЙ ЁСООР гарч ирээд байгаа юм.
Та аль асуултыг оновчтой гэж бодож байна вэ?
Минийхээр бол сүүлчийн асуулт л мөн болов уу…

 

 

Б.Номинчимэд


URL:

Сэтгэгдэл бичих