Евро төгрөгийн эсрэг 8 төгрөг 75 мөнгөөр өсчээ

Монголбанкны зарласан ханшаар ам.доллар төгрөгийн эсрэг 1752 төгрөг 38 мөнгөнөөс 1751 төгрөг 61 мөнгө хүрч 00 төгрөг 77 мөнгөөр суларчээ.

 Харин евро төгрөгийн эсрэг 2403 төгрөг 39 мөнгөнөөс 2412 төгрөг 14 мөнгө хүрч 8 төгрөг 75 мөнгөөр өссөн байна. Японы  иень 17 төгрөг 24 мөнгөнөөс 17 төгрөг 28 мөнгө хүрч 4 мөнгөөр чангарчээ. Фунт төгрөгийн эсрэг 2932 төгрөг 8 мөнгөнөөс 2931 төгрөг 14 мөнгө хүрч 00 төгрөг 94 мөнгөөр буурсан байна. Юань төгрөгийн эсрэг 284 төгрөг 99 мөнгөнөөс 284 төгрөг 98 мөнгө хүрч 00 төгрөг 1 мөнгөөр суларчээ. Дэлхийн валютын зах зээл дээр өчигдөр ам.доллар төгрөгийн эсрэг 1720 төгрөгөөс 1746 төгрөг 61 мөнгө байж +1.55 хувийн өсөлттэй байв.

Б.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих