Украйны тэмцэгчдийн төв штаб монгол гэрт байрлаж байна
Дэлхийн халуун цэг болсон Украйны нийслэл Киев хотын төв талбай болох Тусгаар тогтнолын талбайд босогчдын төв штаб монгол гэрт байрлаж байна.
Олон улсын мэдээллийн агентлагийн мэдээлж буйгаар энэхүү байрыг буюу монгол гэрийг 3-ыг барьсан байгаа гэнэ. Эрээн модон хаалгатай, дотроо эрээн хээтэй монгол гэрийг харин хаанаас авчирсан нь тодорхойгүй байгаа аж.
Ямар боловч сөрөг хүчнийхэн буюу босогчдын төв штаб байрлаж байгаа гэрийг украйны далбайгаар бүтээж, тооноор нь далбайгаа гаргасан байгааг та харж байна. Тэгэхээр амьдрахад хамгийн тааламжтай сууцаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж нэрлэгдсэн монгол гэр босогчдыг ч тухтай байрлуулж байгаа бололтой.
Ардчилсан хөдөлгөөн үүссэн цагаас монголчууд Сүхбаатарын талбайд гэрээ барьж тэмцэж эхэлсэн байдаг. Сүүлд иргэний нийгмийнхэн гэр барьж суулт зарлаж цагдаа нартай сөргөлдөн гэрээ нэг нураалгаж, нэг барьсаар байсныг санаж байна. Хураагаад авахад ч хялбар, салхи шуурга, бороо шороонд ажирахгүй монгол гэрийг тэмцэгчдэд хамгийн тохиромжтой сууцаар нэрлэхэд гэмгүй болжээ.
Цашдаа улс орны тэмцэгчид монгол гэрийг барьж штабаа байгуулдаг жишиг тогтох ч юм билүү.
Эх сурвалж: www.times.mn
URL: