Хариуцлагагүй мэдэгдлийнхээ төлөөсийг хэзээ төлж сурах юм болоо!
Энэ он гараад зүүн гурван аймагт мал амьтны гоц халдварт шүлхий гарсантай холбогдуулан аонцгой байдал зарлаад
байгаа. Мөнхүү энэ байдлыг далимдуулан махны үнийг ченж нар хүртэл махны үнийн хөөрөгдөл хийн ард түмний амьдралд нийлээдгүй дарамт авчраад байгааэ билээ.
Гэтэл энэхүү цаг төрийн ороо бусгаа үед төрийн маань өндөрлөгүүд ард иргэдийнхээ итгэл сэтгэл дээр дөрөөлөн төрийн өндөр суурин дээр гарч суучихаад тэдний аж амьдралын байдлыг доог тохуу хийн мэдэгдэж байгаа гийг сонсоход хүртэл аймаар, хэтэрхий басаж доромжилсон эл хэргүүдийн эхлэл нь ерөнхий сайд Н.Алтанхуягаар эхэлсэн гэж хэлүг хэллэж болно. Мөн С.Эрдэнэ гээд тоочоод байхад олон болох байх.
Тэдний суурь халааг авч ҮХААЯ–ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал шүлхийтэй махыг эдийн засгийн эргэлтэд оруулъя гэж хэлсэн нь олны дургүйцлийг хүргээд авсан. Дэлхийн аль ч оронд шүлхийтэй малын махыг хүнсэндээ хэрэглэдэг жишиг байхгүй бөгөөд ямар ч эрдэмтэн хэрэглэж болно хэмээн хэлж байгаагүй юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр хэвлэл өгсөн ярилцлагадаа ” Х.Золжаргал яаж ингэж ард түмнээр даажигнаж байгаа юм бэ. Ийм болчимгүй мэдэгдэл хийгээд байхад нь чимээгүй байгаа нь шүлхийтэй махыг хэрэглүүлэх гэж байна гэсэн үг. Хэрэв тэгж байгаа бол эхлээд өөрстөө хэрэглэх ёстой. Тэр тусмаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга эхлээд шүлхийтэй махаа идэх хэрэгтэй. Хэрэв тэгээд зүгээр байвал ард түмэндээ санал болго. Үгүй хэрэглэхгүй гэж байгаа бол болчимгүй мэдэгдэл хийж байгаа төрийн нарийн бичгийн даргадаа хариуцлага тооцох ёстой” хэмээжээ.
Энэ бүгдээс үзэхэд төрийн дээд албанд суучих л аваас юу гэж хэлж, амныхаа зоргоор чалчиж байж болдог юм байна хэмээн сэтгэсэн эдгээр тэнэг гэхэд багадмаар үйлдэл ард иргэддээ үзүүлээд өнөө цаг үеэ мэдрэхгүй, амьдралын хэм хэмнэлээ алдсан бас хоосон муйхарлал, өөрийн сэтгэлгээний чадамжгүй гэдгээ харуулаад буй энэ эрхмүүдэд хэзээ хариуцлага гэж байдаг юм гэдгийг мэдрүүлэх юм бол доо.
Ч.Мөнхбат
URL: