Монголд үйл ажиллагаагаа явуулж буй шашны байгууллагуудыг цэгцлэхгүй бол төрийн ажлыг ч үймүүлж магад!
Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг “Хүний эрх, чөлөө”-ний 19.15-т Монгол хүн шашин шүтэх, эс шүтэх нь эрх чөлөөтэй гэж заасан байдаг. Тиймээс ч иргэд ямар шашин шүтэж түүний сургаал, номлолын дагах нь тэдний өөрсдийнхэн асуудал.
Гэвч сүүлийн үед манай улсад маш олон шашны байгууллагууд үйл ажилллагаа явуулах болсон. Тухайлбал, Христ, Ислам, Католик, Мүүний шашинтан зэрэг хүмүүс ихээр бий болжээ.
Эдгээр шашины урсгалууд цаад санаа нь бүгд нэг ижил санаатай. Харин номлол, сургаал нь өөр өөр байгаа юм. Сүүлийн үед Мүүний шашинтануудын талаар “Цэрэн турс” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор “Мүүн бол шашин биш, шашин судлаачид шашнаас салбарласан гаж урсгал хэмээн үздэг”-ийг хэллээ. Анх 1994 онд гэр бүлийн хоёр япон Монголд ирснээр Мүүний төлөөлөгчид ажлаа эхэлсэн. Тэд эв нэгдлийн хөдөлгөөн нэрийн дор Монголын нийгэмд үйлчлэх олон салбар байгууллагаар дамжуулан шинэ цагийн боолчлол, хүний наймаа, бизнес улс төрийн нэгдэл, гадаадынхны Монголыг өрөнд хэрсэн сүлжээ” гэж хэллээ.
Тодруулбал, тэрээр “Яргуй хүүхдийн цэцэрлэгээс эхлэн Соёлын хэлтэс, Удирдах төв, Эв нэгдлийн сүм, Дэм худалдааны төв, “Чамзоне” гоо хүрээ гоо сайхны газар гээд олон салбарт үйл ажиллагаа явуулж байгаа. Улстөрчдөөс С.Баярцогт, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Ч.Сосормаа, БШУЯ-ны, Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяраас гээд дурдвал олон байна. Өнөөдөр манай улстөрд гаднын шашны гаж урсгалынхан ихээр оролцож байна. Мөн бидний хамгийн эмзэг салбар болох боловсролын яаманд энэ байгууллагынхан ихээр ажилладаг гэж онцолсон юм. Түүний хэлснээр энэ байгууллагынхан дундаж түвшнийхэн рүү ордоггүй. Мөнгөнд дуртай бизнес, улстөрийнхөн, бүр эмзэг давхаргынхан уруу орж байгаа. Мөн 14-15 насны төлөвшиж амжаагүй хүүхдүүдийг залуу лидер, ирээдүйгээ төлөвлөх гэсэн сайхан нэр дор тархийг нь угааж байгаа” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлээд авсан.
Бид ч өмнө нь энэхүү шашны талаар цуврал нийтлэлүүдийг уншигч та бүхэндээ хүргэж байсан юм.
Тэгвэл саяхан солонгос пасторууд шашныхаа нэрийг барин монголын төрийг үймүүлэх, тогтворгүй байдал үүсгэх, иргэдийг хооронд нь талцуулах, хагаралдуулах үйл ажиллагаа хийж байдаг талаар эх сурвалж мэдээллээ.
Үүний нэг баримт нь хойд солонгос дахь өмнөд солонгосын тагнуулч пасторыг барьсан явдал юм. Хэдэн зуун жилээр эцэг өвгөдийн маань шүтэж ирсэн шашныг үгүй хийж, гудамжинд байгаа гэр оронгүй хүмүүс, хүүхдүүд, ядуу зүдүү иргэдийг мань мөнгө, идэж уух юмс, хувцас хунараар хуурч христийн шашиндаа итгүүлж тэднийг буддын шашинтай бусад иргэдийг эсрэг босох, үг хэлэх зэвсэгээ болгох гэж бэлтгэж байдаг билээ. Тэднийг гадаадад сургуульд явуулан тэтгэж, буцаж ирээд пастор болгон хүмүүсийн тархийг угаалгадаг боловсролтой боловсон хүчин болгодог. Өнөөдөр 10 настай гудамжинд байгаа жаал хүү 10 жилийн дараа нас бие гүйцэж эзэндээ зүтгэхэд бэлэн болдог. Гудамжинд байсан хүүхэд сургуульд сургаж хүн болгосон шашнаа амь биеээрээ ч хамгаалан зүтгэхэд бэлэн байх нь ч арга үгүй биз.
Хамгийн гол нь энэ үйл хэрэгт хүүхдэд ямар ч буруу байхгүй. Харин төрийн бодлого буруу байгаад хэргийн учир байгаа юм. Улс төрийн хувьд Монгол Улс тогтворгүй, эдийн засаг хүнд байдалд байх нь хөрш орнуудад маш хэрэгтэй бөгөөд үүгээрээ монгол улсыг өөрийн болгох гэсэн атгаг санаа агуулдаг байж ч болно. Эдийн засгийн туслалцаа үзүүлж, зээл өгч эрхэндээ оруулдаг нь өнөөдөр нууц биш болоод байгаа.
Гэтэл эрхэм 76 буюу нэр бүхий эрх баригчид үүнийг ухаарахгүй байна уу. Эсвэл энэ олон шашны байгууллагууд манай улс оронд юу хийж, яах нь тэдэнд хамаагүй юм болов уу?
Энэхүү олон шашны байгууллагуудад НИТХ-аар үйл ажиллагаа явуулах эрхийг нь өгдөг юм байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтэй нийт сүм хийд, цуглааны тоо 2002 онд 85, 2006 онд 133, 2009 онд 183 байсан бол 2011 оны эцэст 247-д хүрчээ.
Түүнчлэн саяхан өсвөр насны хүүхдийг асран хүмүүжүүлэх гэж эх орноос нь 10 хүүхдийг 4 настай байхад нь авч явсан талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн. Тэдний бэлгийн чиг хандалгыг өөрчилж байсан гэдгийг ч ярьсан байдаг. Баримттай мэдээллүүд дэлгэгдээд байхад зүгээр хараад суугаад байх уу? Эрх баригчид аа. Хэдийгээр үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх хэрэгтэй ч сүүлдээ бүүр төрийн эрхийг авахыг санаархаж байгаа энэ олон шашны урсгалыг яах вэ!
Эсвэл та бүхэн энэ пасторуудад нь суудлаа тавиад өгөх юм уу. Олон хүн шашны нэрийдлээр цаана нь улс орны минь үндэсний гэх үзлийг үгүй хийхийг санаархаж байгаа гэдгийг хэлсээр л байна.
Х.Даваа
Эх сурвалж: www.dorgio.mn
URL: