Гэр бүлийн асуудал

Family_CoupleХэлж болохгүй үг хэлвэл
Хэрүүл маргааны үед хэлсэн үг цаг хугацаа улиран өнгөрөх тусам аажимдаа мартагнах боловч харин гэр бүлийн сексийн харилцааны тухай хэлсэн үг, доромжлол хэзээд ч мартагддаггүй.

Хэрэв эхнэр нь “Чи эр хүн биш, чи надыг хэзээ ч хангаж байгаагүй” гэж уурандаа хэлбэл эр нөхөр нь “Энэ бол тийм биш” гэж үгээр тайлбарлахын оронд шууд л гар хүрэх байх. Тэгэхээр энэ гэр бүл салж сарнидаггүй юм гэхэд цаашдын харилцаа. Ер нь амьдралд нь маш их муугаар нөлөөлнө.

Дүгнэлт: Ханийгаа эвгүй байдалд оруулахаас өмнө цаашдын үр дагаврыг бодох хэрэгтэй.

Нийтийн дунд доромжилж, гутаах
Хоёулхнаа байх үедээ тэвчээд өнгөрч болох үг хэллэг, хараал доромжлолыг хэн нэгэн хүн сонссон тохиолдолд rap хүрэх явдал байдаг.

Дүгнэлт: Хэзээ ч хүмүүсийн дэргэд юм уу хүүхдүүдийнхээ дэргэд гэр бүлийн асуудлаа бүү шийдэж бай.

Хашгираан, орилооныг зогсоох
Эхнэр нь үглэж байхад нөхөр нь телевиз үзээд, эсвэл сонин уншаад сууж байвал. Сүүлдээ эхнэр нь хашгичин орилж эхлэхэд нөхөр байдаг хэвээрээ суугаад л байна. Дараа нь эхнэрээ уурандаа татаад унах нь юм уу гэмээр болмогц /үгээр тайлбарлаад ч ойлгохгүй хэмжээнд очсон хойно/ гэнэт босож ирээд зоддог. Эсвэл эхнэр нь өөрөө эхэлж алгадахад нөхөр нь биеэ барьж тэвчилгүй адилхан хариу өгөн зодоон цохион болдог. Ийм тохиолдолд нөхөр өөрийнх нь асуудлыг биеэсээ зайлуулах гэсэн хүсэл, хайхрамжгүй байдлаас бүх юм үүссэнийг ойлгохгүй өнгөрнө.

Дүгнэлт: Ямар нэгэн таатай бус ярианаас зайлсхийх хэрэггүй, өөрийн бодлоор асуудлыг шийд эсвэл дараа шийдье гэж хэл.

Гэнэтийн илчлэлт
Ямар нэг аймшигт мэдээг сонсоод биеэ барьдаг хүн их ховор. Хэрэв шаралхуу нөхөртөө “Би чамд хайртай учраас суусан юм биш, харин өмнө нь эргүүлж байсан залууг чадах гэсэндээ л” гэж уурлаж хэрэлдэж байх үедээ хэлбэл тэр биеэ барьж бараг чадахгүй л болов уу. Ноомой хүн хүртэл гараа бариад суухгүй байх.

Дүгнэлт: Ямар нэг зүйлээр гомдоохын өмнө өөрийгөө түүний байранд тавиад үз. Ер нь нууцаа дэлгэх хэрэгтэй байна уу, үгүй юу.


URL:

Сэтгэгдэл бичих