Н.Батбаяр: Таван саяас 285 тэрбумын өртөгтэй төслүүд ирсэн

3-4-2Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрийн төслүүлдийн талаар тодрууллаа.

-Төслийн шалгаруу­лалтыг хэрхэн хийж байна вэ?

-Нийт 1151 төсөл ирс­нээс 59 төсөл давхардсан, хоёр нь хэт өндөр үнэ­тэй байсан бөгөөд дав­хар­даагүй дүнгээр нийт төслийн тоо 1088 болсон. 200 нь төслийн зорилгод ний­цээгүй бөгөөд импортыг орлох, экспортыг дэмжих нийт төсөл 888 байна.

-Төслүүдийн нийт санхүүжилт хэд байх вэ?

-Эдгээр 888 төслийн нийт санхүүжилт 7.3 их наяд төгрөг, үүнээс төсөл санаачлагчдын хүссэн зээлийн хэмжээ нь 4.2 их наяд төгрөг. Энэ нь нийт төслийн дүнгийн 57 орчим хувьтай тэнцсэн.

-Хамгийн өндөр өр­төгтэй ямар төсөл байна вэ?

-Хамгийн өндөр өр­төг­тэй төсөл 285 тэр­бу­мын зээл хүссэн байхад хамгийн бага зээл нь таван сая төгрөг байна.

-Аль салбарын төсөл түлхүү ирсэн бол?

-Экспортыг дэмжих төсөлд ашигт малтмал бо­ловсруулах, хүнд үйлд­­вэрлэл, малын гаралтай түүхий эд боловс­руулах, хүнсний бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл зэрэг долоон салбарын төсөл ирсэн. Импортыг орлох төслийн олонх нь барилгын материал, хүнсний үйлдвэрлэл, хүнд болон хөнгөн үйлдвэрлэл зэрэг найман салбарынх байна. Эдгээр төслийг хэрэгжүүлбэл, 40 мянган ажлын байр шинээр бий болно гэсэн тооцоог  манай яам хийсэн.

-Төслүүд хаана хэрэг­жих вэ. Орон нутагт хэрэг­жүүлэх төсөл хэр олон байна?

-Хамгийн олон буюу 524 төсөл Улаанбаатар хэрэгжинэ. Дараа нь Дор­ноговьд хэрэгжүүлэх төсөл олон байна. Тэнд цементийн хэд хэдэн үйлд­­вэр барих төсөл ирсэн. Мөн Төв аймагт олон бий. Харин Хэнтий аймагт хэрэгжүүлэх төсөл цөөн байна.

-Шалгарсан төс­лүү­дийг хэрхэн санхүүжүүлэх вэ. Зээлийн хугацаа, хүү нь хэд байх вэ?

-Зээлийг төгрөгөөр олгоно, хугацаа нь 60 сар буюу тав хүртэл жил байна. Хүүгийн хувь есөөс хэтрэхгүй.  Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сараас доошгүй байх бөгөөд төсөл са­наачлагч нь өөрийн сон­госон арилжааны банкинд хан­даж зээлээ авна. Эрсдэлийг арил­жааны банкууд хариуцана.

М.ЦЭЦЭГ

polit.mn

URL:

Сэтгэгдэл бичих