Залуусыг шүгэлдэхэд журамт бүсгүй эргэж хардаггүй юм

Танхай эмээ галт тэрэгний замын голоор алхаж явна. Ард нь галт тэрэгний дохио хангинав -Залуусыг шүгэлдэхэд журамт бүсгүй эргэж хардаггүй юм.

Залуу эмэгтэйчүүдийн оюутаны байранд орж ирэв. Жижүүр авгай:

- Хэнтэй уулзах нь вэ?

- Харин ээ, таны бодлоор хэнтэй уулзвал найдвартай бол?

-Том болоод хэн болох вэ?

-Генерал болно

-Генерал болвол, чи дайнд алуулах юм байна даа

-Хэнд?

-Дайснуудад

-Тийм үү? тэгвэл би дайсан болно

 

Нөхөр – Чи хоол хийж чаддаггүй мөртлөө яагаад хоолны нэвтрүүлэг үзээд байдаг юм бэ?

Эхнэр – По үздэгтэй чинь л адилхан!!!

Цэцэрлэгт хүүхдүүдийг 6 хүртэл тоолуулж сургаж байв.Нэгэн хүү:

-Багшаа би цааш нь мэднэ

-За тоол -7, 8, 9, 10, боол, хатан, ноён, тамга

Согтуу эмч мэс заслын өрөөнөөс гарч ирэв.

- За эмчээ, мэс засал амжилттай юу?

-Юун мэс засал?! Задлан биш байсан юм уу?

-Атга алт,атга уxаан 2-ын алийг нь аваx вэ?

-Атга алт

-Яагаад, би л лав атга уxааныг нь авах байсан

-Хүн өөртөө байxгүй л юмаа л авдаг юм!

-Сайн уу, би Орос тариачин байна

-Үгүй ээ, чи Америкийн тагнуул байна

-Чи яаж мэдэж байгаа юм бэ?

-Манай нутагт хар тариачин байхгүй л дээ

-Ааваа, яагаад ухаантай хүмүүс юм бодохдоо духаа мааждаг, харин тэнэг хүмүүс нь шилээ мааждаг юм бэ?

-Харин ээ? гээд шилээ маажив

Чамд эхнэрийн чинь нvцгэн зураг байна уу?

- Байхгvй

- Надаас авах уу?

-Эмч ээ,би их мартамхай бо­лоод байна аа. Барьсан тавьс­наа ч мэдэхээ болилоо

-Яг юуг мартаад байна?

-Юу, юу мартсан гэж.Та юу яриад байгаан?

Замын цагдаа дээр нэг хүү гүйж ирэв.

-Ax aa, хурдлаарай, тийшээ хурдан очоорой

-Яасан бэ?

-Манай багш хориотой газар машинаа тавьчихлаа

Комсамнида – Комисс юмуудаа

Sayonara – Соёо Нараа

Beyonce – Би яасын

Dj Tiesto – Дэжээ төстэй

Rammistein – Ямар сүртэйн

Аniaseyo – Аниа сайн уу

I love you – Лаа ав юу

Rihanna – Яанаа

Justin Bieber – Дасцын би бүр

Dr.Dre – Дох-той хэрээ

Кonichiva – Кино яачваа

Вовкаг багш нь цонх будаад ир гэжээ. Удалгүй Вовка багш дээрээ хүрч ирээд:

-Багшаа цонхоо будчихлаа. Рамыг нь будах юм уу?

5 настай хүү сургуульд оров. Цэцэрлэгийнхээ хажуугаар өнгөрч явтал үеийнх найзууд:

-Хамт тоглоё л доо?

-Тэгж ч доошоо орохгүй ээ найз нь!!!

Араатны хаан арслан:

-Өнөөдөр би, хамгийн урт чихтэй амьтныг иднэ!!! гэтэл туулай хоёр чихээ хойш нь даран:

-Илжиг будаа

 

Шүхэр цоорвол хүн үхдэг…

Бэлгэвч цоорвол хүн төрдөг…

Залуу гэртээ хоноогүй шалтгаанаа найзындаа хоносон гэжээ.Эхнэр нь хамгийн сайн 10 найз руу нь утасдаж асуухад 8 тийм, 2 нь одоо ч манайд байна гэжээ

Бүсгүй гэртээ хоноогүй шалтгаанаа найзындаа хоносон гэжээ. Нөхөр нь хамгийн сайн 10 найз руу нь утасдаж асуухад бүгд “Үгүй ш дээ” гэж хариулав.

Ямар хүнийг хамгийн бяртай хүн гэж хэлэх вэ?

- Шавраас өөрийгөө, үснээсээ татаад гаргаж чаддаг хүнийг

Чи ямар хөөрхөн юм бэ? гэсэн магтаалд

Франц – Би энэнээс ч илүү хөөрхөн байсан юм

Орос – Баярлалаа

Монгол – Муухайгаа мэднэ ээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих