Салфетка харамласан биш Макдональдс 1,5 сая долларын өрөнд унажээ

ВАШИНГТОН. /KoreaTimes/. АНУ-ын Калифорни муж улс дахь МакДональдсын салбараар үйлчлүүлэхэд нь ганцхан салфетка өгч, зохион байгуулагч нь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан гэж нэг эрэгтэй шүүхэд зарга мэдүүлжээ.

Ганцхан салфетка өгсөнтэй холбогдуулан сэтгэл ханамжгүй үйлчлүүлэгч Вебстер Лукас тус түргэн хоолны сүлжээ компаниас 1,5 сая доллар нэхэмжилсэн байна.
Лукасын хэлснээр, тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд Калифорни муж улсын Фокойма хот дахь МакДональдсын салбарт гамбургер захиалжээ.
Цаасан уутыг онгойлгоход ганцхан ширхэг салфетка байсан гэнэ. Ингээд нэмж салфетка авахыг хүсэхэд зохион байгуулагч нь татгалзсан аж.
Мексик-Америк гаралтай босс нь “муу харууд” гэж амандаа бувтнахыг сонссон Лукас арьсны өнгөөр ялгаварлан гадуурхлаа гэж маргалдаж эхэлсэн байна.
Маргааны дараа уучлалт гуйхдаа үнэгүй бургер аваарай гэсэн нь уучлал гуйхаас илүүтэйгээр намайг доромжилсон хэрэг байсан гэж Лукас нэмж хэлэв.

Г.Доржханд

montsame.gov.mn


URL:

Сэтгэгдэл бичих