Таван сард мөнгө орж ирнэ гээд найдлаа шүү Н.Мөнхбат захирал аа?

62un438tsglojfd94qcosnctud

“Фортуна”-гийн билэгдэж тодруулсан 888 төслийн хүрээнд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат их л том гарсан байна.
Экспортыг дэмжих, импортыг орлох чиглэлээр манай улсын төлбөрийн тэнцэл, худалдааны тэнцлийг судалж үзэхэд нийт 888 төсөл орон даяар хэрэгжихэд төслийн хүрээнд есөн их наяд төгрөгийн эерэг нөлөөг эдийн засагт өгнө гэсэн урьдчилсан тооцоо гаргажээ, тэд.
Яахав, хөгжлийн банкны зүгээс үзэж байгаагаар бол нийт төслүүдэд хэрэгтэй санхүүжилтийн гуравны нэг хүртэлх хэмжээг Засгийн газрын эх үүсвэрээс гаргана хэмээжээ. Ийм төлөвлөгөө зургаар явж болох. Харин хамгийн том амлалт нь юу вэ гэхээр тэрээр “Ирэх тавдугаар сард багтааж санхүүжилтээ олгоно  гэсэн төлөвлөгөөний дагуу ажиллаж байна” гэжээ. 2014 оны төсвийг хийхдээ ам.долларын ханшийг 1384 барина гээд том ам гарчихсан байдаг. Экспорт импортын алдаа завхрал яг энэ хөөрлөөс болж гацаа үүсгэнэ.
Гэтэл ам.долларын ханш юу юугүй 2000 төгрөг рүү давхичих гээд байдаг. Тэгэхээр Н.Мөнхбат захирал арай л том гарчихлаа даа. Хамгийн гол нь цаад эрх баригчид чинь ирэх тавдугаар сард бүү хэл ирэх 2015 оны тавдугаар сар хүртэл гацааж мэдэх хүмүүс шүү дээ. Тэдний өмнөөс том ам гаралтгүй.

Н.Дөл

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих