Ус, секс хоёр маш нарийн уялдаа холбоотой
Хүн эхийн хэвлийнд байхдаа усан дотор тайван, амгалан байдаг. Тийм болохоор хүнд усанд орж байх үедээ секс хийх хүсэл төрдөг нь байгалийн зөн совинтой холбоотой юм. Усанд ороход хүний айдас, түгшүүр арилж, бие нь сулран тайвширдаг байна. Усан дотор эмэгтэй сэтгэл булаам харагддаг гэж үздэг. Ийм болохоор хүүхнүүд усанд сэлж байхдаа өөртөө зөөлөн иллэг хийж биеэ суллаж сурах хэрэгтэй.
Хүн биеэ суллаж чаддаггүйгээс болж олон төрлийн өвчнөөр өвчилдөг нь нэгэнт тогтоогдсон зүйл. Гэтэл усанд орохоороо хүн өөрийн зөнгөөрөө биеэ сулладаг гэнэ.
Залуучуудыг бодвол насанд хүрсэн хүмүүст ямагт хайр, энхрийлэл дутагдаж байдаг. Гэтэл тэр дутагдаж байгаа хайр, энхрийллийг зөвхөн ус л нөхөх чадалтай гэж өнөөгийн шинжлэх ухаан үзэж байна. Хүн төрөлхтөн эрт дээр үеэс усан дотор бэлгийн таашаал авах хүсэл эрмэлзлэлийг тээсээр ирсэн бөгөөд зуны улиралд дурлалт хосууд уулзаад голын эргээр зугаалдаг нь тохиолдлын хэрэг биш аж. Усан дотор бие биенээ энхрийлэхэд хамгийн тохиромжтой байдаг төдийгүй усны урсгал хүний мэдрэмтгий цэгүүдийг өдөөдөг.
Ингэснээр хүмүүс чөлөөтэй, дур булаам болдог байна. Дашрамд сонирхуулахад, удаан үргэлжилсэн сексийн дараа толгой эргэх, нойр хүрэх зэрэг шинжүүд илэрдэг. Энэ нь хүний биед шингэн дутагдсанаас үүдэлтэй аж.
URL: