Холливудын “завхайчууд” аа гэж…

Одод орнооос ор дамжин амьдралыг өнгөрүүлж байна гэхэд болно. Холливудыг нэг том тосгон гэж үзвэл тэндхийн оршин

суугчид нь ор хөнжлийн явдлаараа бүгд сүлжээ мэт холбогдсон байдаг ажээ. Ингээд та дараах нэрсийг ар араасаа хэрхэн холбогдож байгааг анзаарч уншаарай…

Пэрис Хилтон, Парис Латис ба Никки Рид

2005 онд Пэрис Хилтон нэгэн шоуны үеэр гэрлэж нөхөрт гарахад бэлэн байгаагаа хэлж байсан. Ингэснийхээ дараахан энэ бүсгүй Грекийн залуу тэрбумтан Парис Латис хэмээн плэйбойг “салтаандаа хавчаад” авсан. Парисаас Пэрист бэлэглэсэн 24 каратын хуримын бөгжний үнэ нь 4,7 сая ам.доллар байсан. Гэвч тэдний харьцаа дөнгөж таван сар л үргэлжилжээ. Бүсгүйгээс салангуутаа Парис жүжигчин Никки Рид хэмээх царайлаг бүсгүйтэй болзож эхэлжээ.

Никки Рид, Райан Филипп ба Риз Уизерспун

 

Холливудын сайхан хосуудын нэг асан Райан Филипп болон Риз Уизерспун нар 2007 онд салсан. Салсанаасаа хойш Райан хүүхнүүдийг гарын бээлий шиг л сольсон. Тэдний нэг нь Никки Рид юм. Харин удалгүй Никкигээ хаясан Райан «Mamma Mia!»-гийн Аманда Сейфриж гэх бүсгүйтэй амраглах болжээ.

Риз Уизерспун, Жейк Жилленхол ба Тейлор Свифт

Риз Уизерспун, Жейк Жилленхол нар хоёр жил гаран хамт амьдарсан. Харин 2009 онд тэд салжээ. Жейк марихуанд донтох болсон байна. Ингэхдээ тэрээр хүүхний ангуучлалаа орхиогүй л байлаа. Түүний дараагийн секс хамтрагч нь залуу дуучин Тейлор Свифт болжээ. Тэр жинхэнэ дурлалын роман үүсгэсэн. Тейлор жүжигчин эрээс ес дүү юм.

Тейлор Свифт, Жо Жонас ба Эшли Грин

Тейлор Свифт болон залуу дуучин Жо Жонас нарын салалт Холливудын түүхэнд хамгийн хурданд тооцогддог. Жо утсаар 27 секунд найз бүсгүйтэйгээ яриад л салахаар шийджээ. Тейлорын сэтгэл ихээр шархалсан. Харин Жо жүжигчин Эшли Гринийг өвөртөө оруулаад авчээ.

Эшли Грин, Чейс Кроуфорд ба Кэрри Андервуд

Эшли Гриний хувьд Жотой болзож байхдаа л Чейс Кроуфорд хэмээх залуутай нууцаар уулздаг, сексддэг байж. Тэд хэдэн сар холбоотой байж байгаад салж. Тэгээд Чейс удаахь амрагаараа кантри-дуучин Кэрри Андервудыг сонгожээ.

Кэрри Андервуд, Тони Ромо ба Жессика Симпсон

Кэрри Андервуд шинэ найз залуу хөлбөмбөгчин Тони Ромотой болзож эхлэхэд олон фэн нь харамсаж байсан гэдэг. Гэтэл Кэрри цагаан хоолтон харин Ромо “махчин” байжээ. Саллаа… Тони ч удаан ганцаараа байсангүй. Жессика Симпсон таалагдаж тэд сексддэг болов.

Жессика Симпсон, Ник Лаше ба Ванесса Миннилло

Джессика Симпсон, Ник Лаше и Ванесса Миннилло

Ник Лаше, Жессика Симпсон хоёр 1999 оноос хойш дөрвөн жил хамт амьдарсан. Гэхдээ таван сар салаад эргэн нийлэхдээ  2003 онд гэрлэжээ. Гэтэл Ник, Жессика хоёрын амрагийн явдал 2006 онд будаа болов. Салсаныхаа дараа Ник «What’s Left Of Me» дууныхаа клипийг гаргасан бөгөөд уг бүтээлдээ жүжигчин, MTV ви-жей Ванесса Минниллог тоглуулжээ. Удалгүй тэр хоёр болзож эхэлжээ. 2007 онд тэд хамт амьдрах болов. Нью-Йоркт байр авав. Харин 2010 онд тэд салалтаа зарласан.

Ванесса Миннилло, Дерек Жетер ба Минка Келли

Ванесса Миннилло, Дерек Джетер и Минка Келли

Ником Лашетэй танилцахаасаа өмнө Ванесса Миннилло бейсболист Дерек Жетертэй хамт амьдарч байсан ажээ. Дерек Мэрай Кэрри, Жессика Бил нартай сексдэж байсан бөгөөд хожим нь Минка Келли гэх жүжигчин бүсгүйтэй амраглаж байв

Минка Келли, Жон Мейер ба Женнифер Лав-Хьюитт

Минка Келли, Джон Мейер и Дженнифер Лав-Хьюитт

Жон Мейер Минка Келлитэй 2008 онд хэдэн сар л харьцаатай байжээ. Харин хэсэг хугацаа өнгөрөхөд хөгжимчин эр Женнифер Лав-Хьюиттийг таалах болжээ.

Женнифер Лав-Хьюитт, Карсон Дэйли ба Тара Рид

Дженнифер Лав-Хьюитт, Карсон Дэйли и Тара Рид

Женнифер Лав-Хьюитт 1999 онд Тв-ийн хөтлөгч Карсон Дэйлиг уургалжээ. Гэтэл хэдэн сарын дараагаас Карсон “Америк Бялуу”-ны од Тара Ридийн таалдаг болжээ. Тэд хамтдаа жил болоод салсан.

Тара Рид, Фред Дёрст ба Бритни Спирс

Тара Рид, Фред Дёрст и Бритни Спирс

Амрагаасаа салаад Тара секс скандалаараа хэсэгтээ л шуугиулсан. Тэр үеэр нь рэпкор «Limp Bizkit»-ийн Фред Дарст түүнийг “дарлаа”. Харин удалгүй Дарст тэрхүү порно хичээлээ Бритни Спирст заах болжээ.

Бритни Спирс, Жастин Тимберлейк, Кэмерон Диас

Бритни Спирсийг Жастин Тимберлейктэй анх унтахдаа онгоноороо байсан гэдэг. Харин онгон охин ашглаад хаясан Тимберлейк Кэмерон Диасын араас ухаан алдан гүйх болжээ. Тэднийг зөвхөн секс л холбож байсан гэцгээдэг.

Камерон Диас, Жаред Лето ба Эшли Олсен

Камерон Диас, Джаред Лето и Эшли Олсен

Жүжигчин, хөгжимчин Жаред Летог жинхэнэ бабник эр гэдэг. Гэтэл Кэмерон Диас уг садар эрийг номхтгосон байна. 2003 онд тэд салжээ. Жаред дахиад л хүүхэндэж гарлаа. Бритни Спирс, Скарлетт Йоханссон нарыг ч өвөртөө оруулжээ. Харин 2005 онд тэр Эшли Олсентэй учиржээ

Эшли Олсен, Жастин Барта ба Лидия Хёрст

Эшли Олсен, Джастин Барта и Лидия Хёрст

Эшли Олсен болон Жастин Барта нар хамтдаа хоёр жил амьдарсан. Харин тэд энэ оны хавар салсан. Эшлигээс өмнө Жастин супермодель Лидия Хёрсттэй хамт амьдарч байв.  Лидия нь нэр хэвлэлийн магнат Уильям Рэндольф Херстийн охин.

Лидия Хёрст, Циско Адлер ба Миша Бартон

Лидия Хёрст, Циско Адлер и Миша Бартон

Жастин Бартаас салаад Лидия Хёрст «Whitestarr» хамтлагийн Циско Адлертай галзуу сексийн хамтрагчид болов. Лидиягаас өмнө Циско хагас жил хэртэй Миша Бартонтой амьдарч байсан ажээ.

Миша Бартон, Брэндон Дэвис ба Аврил Лавин

Секст дуртайгаараа зартай Миша Бартонын дараагийн амраг нь Брэндон Дэвис байсан. Брэндон бол нефтийн магнатын хүү бас Пэрис Хилтоны сексчин байсан гэдгээрээ зартай. Брэндоноос болоод Аврил Лавинийг нөхөр Дерик Уиблигээсээ салсан гэдэг.

Аврил Лавин, Дерик Уибли ба Пэрис Хилтон

Аврил Лавин нутаг нэгт канадын хөгжимчин Дерик Уиблитэй гурван жил хамт амьдарсан. Тэд гэрлэсэн байсан. Өмнө нь буюу 2003 онд Деррик Пэрис Хилтоныг таалдаг байжээ.

Пэрис Хилтон, Ставрос Ниархос ба Мэри-Кейт Олсен

Пэрис Хилтон Дериктэй болздог байхдаа Ставрос Ниархос хэмээх плейбой эртэй завардаг байсан аж. Харин Ставросыг найз Линдси Лохантай нь секс хийснийг мэдэнгүүтээ Пэрис түүнийг хаяжээ.  Удалгүй ихрийн өрөөсөн Олсен – Мэри-Кейт Ниархост “даруулдаг” болжээ.

Жессика Симпсон, Жон Мейер ба Женнифер Энистон

Жон Мейер урдаараа улаан хөлтийг өнгөрөөдөггүй гэдгээрээ алдартай завхай нөхөр. Дээр ч нэр нь гарсан. Тэр Жессика Симпсонтой унтдаг байхдаа шөнийн клубээр дагуулан тэнэж дуу бичиж өгдөг байв. Харин Брэд Питтээс дөнгөж салаад байсан Женнифер Энистоныг панаалдсаныхаа дараа жил хэртэй томоотой байсан гэдэг.

Женнифер Энистон, Брэд Питт ба Анжелина Жоли

За энэ гурав бол зартай “банзалууд доо”. Анжелина заваан ураалаараа хүни нөхөр булаасан эм. Брэд ч тэр бүх амьдралаа хаяад… Ийм хосыг өдгөө Холливудын хамгийн сайхан үлгэр жишээ гэр бүл ч гэх шиг.  Энистоныг хог дээр хаясан эр дээ энэ муу Питт…

За ингээд Холливуд гэх тосгоны сексийн завхайрал ийм л байна. Энэ бол зүгээр наад захын жишээ шүү.

Бэлтгэсэн Р.Слава

www.bolod.mn


URL:

Сэтгэгдэл бичих