Аль яамны сайд залуучуудаа идэвхитэй дэмжих бол
Монголд хамгийн анх удаа бүтээн байгуулагч салбарын залуучууд спортын 4 төрөлд хүч сорих гэж байна. МЗХ санаачлан МЗХ-ны дэргэдэх “Авто замчин залуучуудын холбоо”, “МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын спортын хороо” хамтран зохион байгуулжбайгаа бөгөөд бүтээн байгуулагч салбар яамдууд оролцохоороо онцлог юм. Хэдийгээр дан ганц спортын өдөрлөг гэж байгаа ч бид эндээс аль яам хамгийн сайн зохион байгуулалттай, авхаалж самбаатай,хүчтэй, шилдэг залуустай вэ гэдгийг давхар харах боломжтой болж байгаа юм. Спортын өдөрлөг 3-р сарын 4-5-ны хооронд хоёр өдөр спортын ордны А зааланд зохион байгуулагдах бөгөөд маргааш 12 цагт нээлтээ хийх юм. Нээлтэд Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамны сайд нар бүтээн байгуулагч залуучуудаа дэмжиж оролцох юм байна. Спортын өдөрлөгт оролцох баг тамирчдын техникийн зөвлөгөөн өнөө орой18.00 цагт болно.
URL: