Бүрэн тайчиж, нүцгэн зургаа авахуулсан Монголын анхны мисс гэнэ шүү

“Монголын сайхан бүсгүй 2002” тэмцээний дэд миссээр шалгарч мисс Д.Уянгалянхуатай эн зэрэгцэн өрсөлдөж, эрчүүдийн харцыг булаасан энэ сайхан бүсгүй “Номин талст” хамтлагийн “Баяртай гэж битгий хэлээч”, “Дурлалд би яараагүй” дууны клипэнд тоглон шуугиан тарьж байлаа.

Тайзан дээр усны хувцастай алхахаас ч зүрхшээж байсан бүрэг ичимхий миссүүдээс түрүүлэн нүцгэн зургаа авахуулж шуугиан тарьсан Б.Шүрэнчимэг СУИС-ийн кино-драмын ангийг төгссөн гэнэ. Харин тэрээр сайхан бүсгүйн тэмцээнд оролцсныхоо дараахан  Герман орныг зорьсон.

Германд 10 гаруй жил ажиллаж амьдарч, гурван ч хүүхдийн ээж болсон мисс бүсгүй маань өдгөө ч залуу сайхан хэвээрээ. Гоо сайхан, бие галбираа өнөө хэр нь хадгалж чадсан мисс бүсгүй эх орондоо ирсэн даруйдаа “Гоёл” наадамд оролцож, томоохон компаниудын нүүр царай болж эхэлсэн.

Загварын ертөнцөд эргэж ирсэн сайхан бүсгүй маань топ модель Д.Болормаагийн “Монгол модель” агентлагт суралцаж, “Гоёо” компанийн хавар зуны шинэ коллекцийн сурталчилгааны ажлыг авч, том компаниудтай тун ч амжилттай гэрээ байгуулж эхэлжээ.

Түүний амжилтанд атаарахсан загварын охидууд хэл ам хийж, мисс Шүрэнчимэгт тун ч таагүй хандаж эхлээд байна. Гэвч энэ бүхэнд Шүрэнчимэг мисс тун ч тоомжиргүй хандаж байгаа бөгөөд гурван хүүхэд гаргаж, гучин насны босго аль хэдийнээ алахсан ч гэсэн дахин нүцгэлэхэд бэлэн байгаагаа мэдэгдээд байгаа сурагтай.

shuree

shuree2

shuree3

shuree4

shuree5

shuree6


URL:

Сэтгэгдэл бичих