Дөрвөн хүн байшинтайгаа шатаж нас баржээ

349d0f1a59d3bb69big

Өнгөрөгч амралтын өдөр буюу бямба гарагт Чингэлтэй дүүргийн 17-р хороонд өвлийн сууц шатаж, дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, тус хорооны иргэн 47 настай эмэгтэй А-ын байшин шатаж, дотор нь байсан 19 настай эмэгтэй А, 13 настай эмэгтэй А, 6 настай эрэгтэй Т, 19 настай эрэгтэй А нар нас барсан байна.

Одоогоор хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж. Галын шалтгаан нөхцлийг тодруулахаар холбогдох байгууллага нь мөн ажиллаж эхэлжээ. Энэ мэт иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдэлтэй гал түймэр ихсэх хандлагатай байгаа учраас холбогдох албаныхан анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих