Х.Баттулга сайдаа юун төрсөн өдөр манатай нутгийнхаа замыг анхаарна уу

Battulga_gishuunБаянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Цагаан хөтөл уруудсан замд сүүлийн үед хүний амь олноор эрсдэх болов. Учир нь тус хөтөл уруудсан замыг тавихад тааралдах огцом эргэлтийг стандарт бус гүйцэтгэснээр ийнхүү хүний амь эрсдэх шалтгаан болоод байгааг иргэд ярьж байна. Цагаан хөтөлөөс 2-3 километр уруудах замд буюу Өлзийт сумын дэргэд энэхүү огцом эргэлт таардаг бөгөөд хурд хүчээ авсан машин дагаж эргэх ямар ч боломжгүй гэдгийг ч тайлбарлаж байлаа.

Энэ замд долоо хоногт дөрвөн машин унаж, унах бүрт нь хүн нас барсан тохиолдол ч бий. Одоогийн байдлаар долоо хоног бүрт аваар осол гарч, тэр бүрийд хүний амь хохирч байгааг анхаарах цаг нэгэнт болжээ. Хамгийн сүүлд гэхэд л өнгөрөгч баасан гаригт машинтай гурван хүн осолдож, хоёр нь газар дээрээ нас барсан юм. Нэгэнт стандарт бус зам тавьсан учраас эрх мэдэлтнүүд маань шийдвэрээ өөрчилж, замын тус хэсгээр явахыг хориглож шинээр гарц засч өгсөн ч иргэд ийнхүү өнөөх л замаараа зорчсоноор амь насаа алдах нь элбэг болжээ. Өнгөрөгч 2013 онд “шинэчлэлийн” хэмээх Засгийн газраас зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбох ажлын хүрээнд хамгийн эхний буюу Баянхонгор аймгийн зам ашиглалтад орж байсан нь саяхан.

Тус замын зураг төслийг мэдээжийн хэрэг мэргэжлийн баг хийсэн баймаар юм. Эсвэл мэргэжлийн багийн хийж өгсөн зургаар бус гүйцэтгэгч талууд дураар аашилсан байхыг ч үгүйсгэхгүй. Манайхны ганц сурсан зан гэвэл замын өргөн буюу зузаанаас иддэг зуршил бий гэдэг. Тиймээс Өлзийт сумын Цагаан хөтөлийн замыг тавихдаа тус огцом эргэлтийн хэсгээс идчихсэн байхыг үгүйсгэх аргагүй. Юутай ч Тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга сайд болон эрхэм дээдсүүд эрдэнэт хүний амь эрсдэж байгаа энэ газарт анхаарлаа хандуулах цаг нэгэнт болчихоод байхад юунд дуугүй сууна вэ.

Н.Дөл


URL:

Сэтгэгдэл бичих