Хар хувцастай хутгаар зэвсэглэсэн этгээдүүд 27 амийг бүрэлгэжээ
Өнгөрсөн бямба гарагийн орой 21 цагийн үед Хятадын баруун өмнөд нутаг Юннань мужийн Куньмин хотын төмөр замын буудал дээр зэвсэгт халдлага гарчээ.
Хар хувцас өмсөж хутгаар зэвсэглэсэн этгээдүүд төмөр замын буудал дээр хүмүүс рүү довтолж 27 хүний амийг бүрэлгэн 100 гаруй хүнийг шархдуулсан байна. Хятадын олон нийтийн сүлжээгээр үйл явдлын зурагнууд тархсаныг тэр дор нь устгажээ. Хүмүүс тэднийг Уйгарууд байж болзошгүй гэж байгаа ч цагдаагийн газраас хэн болохыг нь нууцалж байгаа аж.
URL: