Зургаан тамирчин сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ
“Сочи-2014″ өвлийн олимпийн наадам сэргээшийн шинжилгээнийхээ тоогоор бүх цаг үеийн рекорд амжилтыг тогтоожээ. Энэ талаар ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах мэдээлсэн юм. Дөрвөн жилийн өмнө Ванкуверийн XXI наадамд 1069 шинжилгээ авсан бол Сочигийн олимпийн үеэр энэ тоо 1420 болтлоо нэмэгдсэн байна. Сочигийн олимпод Германы биатлонч Эви Захенбахер Штеле, Италийн бобслейч Италийн бобспейч Уильям Фруллани. Украины гүйлтийн цаначин Марина Лисогор, Австрийн цаначин Жонаннес Дерр, Шведийн хоккейчин Никлас Бэкстрем, Латвийн хоккейчин Виталис Павловс гэсэн зургаан тамирчин сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ.
Өдрийн шуудан
URL: