МУЗН – ийн үндэсний чуулган 2014 оны 2 сарын 25, 26 -ны өдрүүдэд Найрамдал зусланд зохоин байгууллагдаж, Ерөнхийлөгчөө сонгох сонгууль болж өнгөрлөө. Энэхүү сонгуульд УИХ -ын гишүүн Нямаагийн Энхболд, НИТХ-ын дарга Д.Баттулга нар өрсөлдөж 4 хүний саналаар Н.Энхболд улиран сонгогдлоо.
Сонгогдохдоо хууль бус аргаар хэт улс төржсөн байдлаар төлөөлөгчдөө оролцуулж олон нийтийн тэр тусмаа хүмүүнлэгийн байгууллагад байж боломгүй харамсалтай бас ичгэвтэр үйлдэл гаргалаа.
МУЗН-ийн тэргүүнээр нийслэл, дүүрэг, аймаг орон нутгийн ИТХ- ын дарга нар ажилладаг бөгөөд 180 гаруй зочид төлөөлөгчид оролцсон энэхүү чуулганд төлөөлөгчдийг сонгохдоо илт улс төржиж МАН ялсан орон нутагт квотын тоог 6-10 , АН – ын ИТХ-ын тэргүүнтэй газарт 1- 2 хүнийг сонгосон нь дүрмээ ноцтой зөрчсөн увайгүй асуудал болжээ.
МУЗН-ийн хуучин удирдлагууд Н.Энхболд, Л.Одончимэд, Н.Болормаа, Ё.Отгонбаяр, Т.Билэгт, Л. Мөнхөө нар нь сонгуулийг луйврын аргаар зохион байгуулж, зориудаар өөрсдийн талд ялалтыг авч ирэх зорилгоор цалин авдаг ажилчдыг олноор нь санал өгүүлэх, тоглолтонд оролцуулах нэрийдлээр төлөөлөгчдийн тоог нэмэгдүүлэх, илэрхийлэл уншуулан хүүхэд залуучууудыг хамруулсан мэтээр дүрмээ илт зөрчин олон хүний саналыг зориудаар авч ялалт байгуулжээ.
Удирдлага гүйцэтгэлийн зааг ялгааны дагуу МУЗН- ээс цалинждаг хүмүүс буюу ажилчид нь их хуралд урилгаар оролцдог бөгөөд тэдэнд саналын эрх байдаггүй олон улсын томоохон дүрэм журамтай.
Нийгмийн байгууллага тэр тусмаа хүмүүнлэгийн томоохон байгууллагаар улс төрийн шоу хийж нэр алдар, эд хөрөнгө, хүн чанараа гээсэн энэ булхайтай хүмүүсээс салах цаг нэгэнт болжээ. Энэ асуудлаар ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа бөгөөд баримттай нийтлэл, нэвтрүүлэг, чуулганд оролцсон төлөөлөгчдийн мэдээллийг дэлгэрэнгүйгээр тун удахгүй үзүүлэх болно.
МУЗН -т хандив татвараа өгөхдөө чин сэтгэлээсээ ханддаг ард иргэдийн итгэл сэтгэл дээр тоглож, тэдний дүрэм журмыг сайн мэддэггүйг нь далимдуулж ийнхүү бүх зүйлийг өөрсдийн тал дээр ашиглаж, хүмүүнлэгийн байгууллагыг хувийн байгууллага мэтээр байлгасаар байгаа эдгээр хүмүүсийн сонирхол юунд оршино вэ? гэсэн асуултыг мэргэн уншигч танд үлдээе.
Гадаад , дотоодын сайхан сэтгэлт ард иргэдээс авсан хандив тусламж эзэндээ очихгүй, буруу аргаар зарцуулагдах , үйл ажиллагаа нь сүүлийн үед доголдох болсон энэ байгууллагын талаар хууль хяналтын холбогдох газрууд тун удахгүй шалгах байхаа. МУЗН-ийн дүрэм журамтай танилцаж , сайн дураараа хүмүүнлэгийн байгууллагад хандив дэмжлэг үзүүлдэг хүн бүхэн энэ байгууллагын гишүүн бөгөөд чуулганд оролцох, удирдлагаа сонгох, сонгогдох эрх нь хүн бүхэнд нээлттэй.
/ үргэлжлэл бий/
С.Баасанхүү
|