Анх “Шинэ үе” продакшнаас жүжигчний гараагаа эхэлж байсан залуу жүжигчин Батушка буюу Т.Баттулга Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Батушка өдгөө “Мөрөөдлийн театр”-т ажиллаж байгаа. Энэ жил “Мөрөөдлийн театр” үүсгэн байгуулагдсаны гурван жилийн ой тохиож “Хамтдаа инээсэн гурван жил” хэмээх шилдгийн шилдэг тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барьсан юм. Өчигдөр гурван жилийн ойн тоглолтын хаалтын ажиллагаа болжэнэ үеэр жүжигчин Т.Батушкад Соёлын тэргүүний ажилтанцол тэмдгийн гардуулан өглөө. Тэрээр дэлгэцийн хэд хэдэн кинонд тоглон чадварлаг жүжигчин гэдгээ харуулаад авсан. Ингээд түүнд СТА болсонд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргээд цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
URL: