БНСУ-руу урилагтай бол 7, урилгагүй бол 14 саяын барьцаа байршуулна
БНСУ-г зорих иргэдийн банкинд байршуулах барьцаа мөнгөний хэмжээг урилгагүй бол 20 сая төгрөг байсныг багасгаж 14 сая, урилгатай тохиолдолд 10 сая төгрөг байсныг 7 сая төгрөг болгож багасгасан бөгөөд БНСУ-ын тал барьцаа мөнгө байршуулдаг болсноос хойш виз олголт нэмэгдсэн талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлж байгаа
Мөн Украйнд сурч байгаа оюутнууд, ажиллаж байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд хандаж тус улсад сурч, ажиллаж байгаа манай иргэд сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх талаар сэрэмжлүүлгийг холбоо барьж уламжлахыг санууллаа. Шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Киевт суугаа Консулын төлөөлөгч Х.Болдхуягтай + 380672091071, +380933879037 дугаарын утсаар эсвэл consulmo@nbi.com.ua, h0rl00_b@yahoo.coмцахим шуудангаар холбогдон мэдээлэл авах боломжтой гэлээ.
URL: