О.Баасанхүү: Х.Тэмүүжин хүүгээ үрчлүүлсний цаана ашиг сонирхлын зөрчил байна
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбоотой элдэв дуулиант мэдээлэл сүүлийн үед мэдээллийн сайтуудаар гарах болсон. Үүний хүрээнд эрхэм сайдыг MCS компанитай ашиг сонирхлын ямар нэг зөрчил байгаа эсэх талаар тодруулж, шалгуулахаар УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд О.Баасанхүү гишүүн ханджээ. Энэ талаар О.Баасанхүү гишүүнээс тодрууллаа.
-Та Х.Тэмүүжин сайдыг УИХ-ын Ёс зүйн хороонд өгч байгаа гэсэн үү. Ямар шалтгаанаар тэр вэ?
-Иргэн бүрт шүүхийн шийдвэр нээлттэй байдаг. Тэгэхээр 2013 оны наймдугаар сарын 26-ний өдрийн 1087 тоот шүүхийн шийдвэрийг иргэнийхээ хувьд авч үзлээ. Шүүхийн шийдвэрийг харахаар тухайд үед буюу 2012 онд “МCS” компанийн гурван хувийн хувьцаа эзэмшигч Л.Элдэв-Очир гэдэг нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн 15 настай хүүг үрчилж авсан байдаг. Хүүг нь үрчилж авсан шалтгаанаа Л.Элдэв-Очир шүүхийн танхимд тайлбарлахдаа “Би Канад улсад суух Элчин сайдын зөвлөхөөр 2012 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр томилогдсон. Энэ үед миний дотны найз Х.Тэмүүжин өөрийн хүүгээ Канадын дунд сургуульд явуулахын тулд надад үрчлүүлье” гэсэн. Найзынхаа хүү гэдэг утгаараа сурч боловсрох орчинг нь сайжруулж, визийн хөнгөлөлт болон сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөл зэргийг нь харгалзан үзэж зөвшөөрсөн. Одоо бол хүүг өөрийнх нь эцгээр овоглуулах шаардлага гарсан учраас буцааж өгье” гэсэн байна лээ. Энэ нь хүүхэд нь 16 нас хүрсэн учраас буцааж өгсөн байгаа юм.
-Үүний цаана албан тушаалаа ашигласан, найз нөхөддөө нөлөөлсөн гэж үзэж байна уу?
-Би хувьдаа тэр хүүхдийг Канад явсан гэж үзэхгүй байгаа. Яваагүй байх. Хэрэв явсан байлаа гэж үзэхэд бас буруу. Яагаад гэхээр Л.Элдэв-Очир бол төрийн тусгай албан хаагч. Үүнийг зарим хүн “Яах вэ дээ, мөнгө төгрөг бага учраас найз нөхөддөө түр үрчлүүлээд сурах орчныг нь сайжруулсан байх” гэж хэлэх байх. Төрийн тусгай албан хаагч тодорхой албан тушаал хашиж байхдаа өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой. Хууль зүйн сайд ч гэсэн өөрийн эрхлэх салбарынхаа ажлыг хийх ёстой. Гэтэл нэгнийхээ хүүхдийг үрчилж авдаг, буцааж өгдөг байж таарахгүй. Энэ бол хуурамч үрчлэлт. Хоёрдугаарт, нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийг зөрчиж байна. Яагаад гэхээр “МCS” компанийн гурван хувийн эзэмшигч Л.Элдэв-Очирыг хүн бүр мэднэ. Гурван хувь гэхээр гуравхан хувьцаа гэж ойлгож болохгүй. 400 гаруй компанийн гурван хувь гэдэг бол асар их хөрөнгө. Энэ утгаараа ийм хөрөнгөтэй компанийн нөлөөлөлд орчихсон байна гэж харж байна. Тийм учраас Ёс зүйн дэд хороонд өгч бодит байдлыг шалгаад дүгнэлт гаргаад өгөөч гэж хүсч байгаа юм. Дүгнэлт гарсны дараа тодорхой асуудлууд яригдах байх.
-Найз нөхдийн харилцаа юм биш үү?
-Л.Элдэв-Очир шүүхийн хэлэлцүүлэгт “Х.Тэмүүжин бол миний дотны найз” гэж хэлж байгаа юм. Гэхдээ төрийн албанд очиж байхдаа хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүс нэгнийхээ эрх мэдлийг ашиглаж болохгүй. Хуулиараа ч тийм. Ер нь Х.Тэмүүжин өөрөө Ашиг сонирхлын тухай хуулийг санаачлан батлуулсан юм. Ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ гэхээр найз нь байжээ гээд шийддэг асуудал биш. Тэнд тодорхой хуулийн заалт бий. Хоёулаа төрийн өндөр албанд очингуутаа найзын нөлөөлөлд автаж таарахгүй. Энэ бүхний ард ашиг сонирхлын зөрчил байхыг үгүйсгэхгүй.

URL: