“Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зарлагдлаа

30b3878c2eb4f6aee21c14357365b6ab

Хууль батлах үүргийг бидний сонгосон төлөөлөл УИХ-д суун баталдаг. Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудын боловсруулалт, чанар, үр өгөөжийг сайжруулах,  цаашид чухал хэрэгцээтэй хуулийн талаар хуульчид болон мэргэжилтнүүдийн саналыг авах, судалгаа, бүтээлч сэтгэлгээг дэмжих, эрдэм шинжилгээний ажлыг урамшуулах, хууль зүйн шинжлэх ухааны болон бодлогын тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор “Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” нэртэй эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зарлагдлаа. УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн санаачилгаар Монголын хуульчдын холбоо, Монголын Залуучуудын Холбоо хамтранзохион байгуулж буй дээрх эрдэм шинжилгээний хуралд хуульч мэргэжилтэй, эрх зүйч мэргэжлээр баклаврын сургалт явуулдаг их дээд сургуулийн 3-аас 5-р дамжаанд суралцдаг оюутнууд оролцох юм. Уралдаанд ирүүлэх илтгэлийн сэдэв нь “Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудад дүн шинжилгээ хийх, шаардлагатай хуулийн төслийн талаар санал дэвшүүлэх” бөгөөд илтгэлийг ирэх 3 дугаар сарын 25-ны өдрийн 17.00 цагхүртэл  Хуульчдын холбооны байрны 501 тоот өрөөнд  бичгээр болон event@myf.mn цахим хаягаар авах юм байна. Уралдаан хоёр шаттай явагдах бөгөөд эхний шатанд оролцогчид материалаа өөрийн биеэр файлын хамтөгөх, шалгаруулалтын дүн ирэх 4 дүгээр сарын 1-нд гарах бол хоёрдугаар шатны шалгаруулалт ирэх 4 дүгээр сарын 6-ны 10.00 цагт Хуульчдын холбооны байр, Хуульчдын танхимд болох юм байна. Хуульчид болон оюутнуудаас эхний 3 байрыг шалгаруулах бөгөөд хуульчдын тэргүүн байр 1,000,000 төгрөгний шагналтай бол оюутны тэргүүн байр 500,000 төгрөгний шагналтай ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих