Жийнс нь итали хэлний “женова” гэх үгнээс гаралтай

rippedjeans_0

•               Жийнсийг хийдэг матрериалыг “деним” гэнэ.

•               Жийнсийг буддаг сонгодог будгийг “индиго” гэнэ.

•               Жийнс нь итали хэлний “женова” гэх үгнээс гаралтай.

•               Хамгийн анх XVI зуун Италийн Генуягаас Их британид нэгэн бат бөх материал /деним/ орж ирсэнээр түүгээр өмд хийж эхэлжээ. Анх хийсэн өмдөө Еврпчууд “жейн” мөн “жин” хэмээн нэрлэдэг байжээ.

•               Дэлхийн II дайны үед жийнс нь жинхэнэ моодонд орж эхэлсэн. Зарж борлуулахаас илүүтэй цэргийн зориулалттай олон төрлийн хувцас хийж эхэлжээ.

•               1950-иад оны сүлээр Жон Озборн жинсэн өмдний “битник” хэмээх загварыг гаргасан тэр даруйдаа залуусыг байлдан дагуулах болсон. Гэхдээ сургууль болон албан газар “битник”-ийг өмсөх хориотой байжээ.

•               ЗХУ-д 1958 онд болсон Олон улсын залуучуудын Их наадмын үеэр анх жийнс орж иржээ.

•               1970-аад онд хиппичүүд өөрсдийн эрх чөлөөг тунхаглан жийнсээр далбаа хийдэг болжээ.

•               1960-аад онд Луи Ферро жийнсэн хувцасыг дэлхийн загварын чиг хандлагад нөлөөлөхөөр болгосноос хойш дэлхийд зартай Александp Маккуин, Каpл Лагеpфельд, Жан-Поль Готье нарын бүтээлд жинс томоохон байр суурьэзэлж эхэлжээ .

Р.Слава

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих