“ХасБанк” Дэлхийн банкны ивээлд орсон уу?

b72cae771d0a2feboriginalДэлхийн банкны группын гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпораци “Дэлхийн худалдааны түншүүд” 6 дахь хурлаа саяхан Португалийн нийслэл Лисбон хотод амжилттай зохион байгуулжээ. Энэхүү хуралд 56 орны шилдэг 120 орчим банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид чуулсан бол Монгол Улсыг төлөөлж “ХасБанк”-ны гүйцэтгэх захирал Д.Бат-Очир, Корпорейт Банкны Газрын Олон Улсын Банкны Албаны менежер О.Мөнхмандах нар уригдан оролцсон байна.

Худалдаа бол амьдралыг тэтгэгч цус юм уриатай явагдсан энэхүү хурлын үеэр Олон Улсын Санхүүгийн Корпораци нь өнгөрсөн жил Олон Улсын худалдааны санхүүжилтийн салбарт амжилт гаргасан 25 шилдэг банкийг таван тивээс шалгаруулсан ба 2013 онд The Banker сэтгүүлээс Монгол Улсын шилдэг банк хэмээх олон улсын шагналыг хүртэж байсан “Хасчууд” Морин жилийн эхээр мөн л од хийморьтой яваагаа нотлох мэт “Best Partner in Fragile Countries” буюу Эдийн засгийн хувьд тогтворгүй байгаа орнууд дахь шилдэг түнш шагналыг гардан авчээ.

Э.Болор


URL:

Сэтгэгдэл бичих