АНУ-д “Хуурамч саа” өвчин дэгджээ
“Хуурамч саа” гэж нэрлэгдсэн нууцлаг өвчин Америкийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг түгшээж байна. Одоогийн байдлаар Калифорни мужид 25 хүүхэд энэ өвчний халдвар авчээ.
Халдвар авсан бүх хүүхдийн нэг болон нэгээс дээш үе мөч нь саажиж, хөдөлгөөнгүй болсон байна. Эмч нар ийм өвчин урьд өмнө бүртгэгдэж байгаагүй хэмээн үзэж байгаа бөгөөд саажилт хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй байгаа аж.
Хуурамч саагаар өвчилсөн өвчтөнгүүдийн нэг нь Калифорнид амьдардаг дөрвөн настай Софиа Жарвис охин юм.
Гаднаас нь харахад эрүүл харагдахэнэ охины зүүн гар нь жил хагасын өмнө хөдлөхгүй болжээ. Эмнэлэгт үзүүлэхэд эмч нар хуурамч саа гэж оношилсон байна.
Гэхдээ энэ өвчний шалтгааныг, мөн эмчилгээг эмч мэргэжилтнүүд олж тогтоогоогүй байгаа гэнэ. Охины гар хөдөлгөөнгүй болсноос гадна саяханаас багтраа өвчний анхны шинж тэмдэг илэрсэн гэж түүний эцэг Жефф Жарвис ярьжээ.
Өнгөрсөн 18 сарын хугацаанд Софигаас гадна хуурамч саа өвчний 20 өөр тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэд бүгд ямар эмчилгээ хийлгэхээ мэдэхгүй байгаа аж. Эмч нар энэ өвчнийг ховор төрлийн вирус үүсгэдэг байж магадгүй хэмээн таамаглажээ.
URL: