12:00 цагаас тэтгэвэр нэмсэн тохуурхлаа тайлбарлана
Засгийн газрын зүгээс цалин тэтгэвэрийн нэмэгдүүлэх зорилгоор 230 тэрбумыг төсөвт суулгасан. Харин үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэхийн тулд яг хэдэн хувиар хэзээ нэмэхээ мэдэгдэхгүй байхаар болсон юм.
Тэгвэл хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр тэтгэмжийг тодорхой хувиар нэмэгдүүлсэн.
Харин ахмадууд энэхүү нэмэгдэлд сэтгэл хангалуун биш байгаа юм. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр мэдээлэл хийхээр болжээ Хэвлэлийн хурал Төрийн ордонд 12:00 цагт болно.
URL: