Шинээр батлах 50 сая ч тэрбумаар хөрөнгөжиж байгаа нөхдөд багадах дүн
Талбайн зөрүүгээр болж насан туршдаа илүү квадратын байрны мөнгө төлөхөөс эхлүүлээд ипотекийн зээлд хамрагдах гэсэн олон иргэдийн хүсэл талаар болж байгаа.
Тиймээс метр квадратын зөрүүнээс болж хамгийн багадаа гэхэд 3 сая төгрөгөөс 10 хүртэлх сая төгрөгөөр завшуулж байгаа иргэдийн хохиролыг шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зохицуулж өгөхөөр болсон.
Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатар:
Барилгын компаниудад хариуцлагын асуудал гэж яригдаж байгаа. Өнөөдрийн бидний хэрэглэж байгаа хууль буюу Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, мөн Өрсөлдөөнийг зохицуулах хууль гэж байна. Энэ хуулийнхаа хүрээнд бид барилгын компаниудыг арван сая төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг. Бидний торгуулийн дээд хэмжээ.
Түүнчлэн цагдаагийн болон татварын байгууллагуудад санхүүгийн шалгалтаар оруулах, иргэдийг маш их хэмжээгээр хохироосон компаниудыг гэрээгээр нуун халхавчлах зорилгоор бусдыг залилсан хэргээр цагдаагийн газар луу, мөн барилга хот байгуулалтын яам руу тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлэхээр бичиг явуулчихсан байгаа.
Дараагийн шатанд бид төрийн хяналт шалгалтын тухайн хуулиар улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин буюу 900 мянган төгрөгөөр тухайн барилгын компанийн зөрчил гаргасан иргэн болгоны тоогоор шийтгэвэр ногдуулчихаад байгаа.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулинд хариуцлагын асуудал маш сул байдаг. Одоо хуульд нэмэлт өөрчлөлт өргөн барих гээд хэлэлцэгдэж байгаа. Нэг барилгын компани зөрчил гаргахад уг барилгын компанитай хариуцлагын асуудал ярихаар тухайн барилгын компанид 250 мянган төгрөгийн торгууль ногдуулах жишээтэй.
Тэгэхэд бидний шалгаж байгаа барилгын компаниудад нэг иргэнд учруулсан зөвхөн метр квадратын зөрүүнээс гарах хохирол хамгийн багадаа нэг тэрбум төгрөг байх анхан шатны дүгнэлт гарчихаад байгаа юм. Ийм их ашиг олж байгаа хүмүүст 250 мянган төгрөгийн торгууль ногдуулах нь ач холбогдлоо өгөхгүй шүү дээ. Тэгэхээр хуулинд өөрчлөлт орж байгаа. Шинэ хуулинд аж ахуйн нэгжийг 50 сая хүртэлх төгрөгөөр торгох, үйл ажиллагааг нь хоёр жилээр түдгэлзүүлэх эрх нь нээгдэж байгаа юм.
URL: