Өвөрхангай аймаг хөл хорио тогтоожээ

b959ffed260e58c4big
Хүйтэн сэрүүний улиралтай зэрэгцээд ханиад томууны тархалт ихсдэг. Тэгвэл хот гэлтгүй хөдөө орон нутагт ч ханиад, томуугийн тархалт их байгаа аж. Тухайлбал, Өвөрхангай аймагт амьсгалын замын халдварт ханиад, томуу ихээр дэлгэрч хичээл, сургууль хаагдаж, каранти тогтоох хэмжээнд хүрчээ.
Энэ талаар Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнээс тодруулахад “Ханиад их гарч байна. Одоогоор каранти тогтоогоогүй, сургууль, цэцэрлэг ажиллаж байна. Гэхдээ ханиад, томуугаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа” гэв. Харин тус аймгийн Эрүүл мэндийн газарт ханиад, томуугийн дуудлага тасрахаа больсон байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, тус сумын иргэдийн ханиад томуу хүндэрч, эмнэлэгт хандах нь ихэсчээ. Цаашид ханиадны тархалт нэмэгдэх хандлагатай байвал хөл хорио тогтоох арга хэмжээ авах юм байна. Мөн нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахгүй байхыг холбогдох албаныханд анхааруулжээ.

URL:

Сэтгэгдэл бичих