Архины халуундаа шил арчигч шингэн уусан уу?

арслантЭнэ сарын 22-нд Сонгинохайрхан дүүрэгт дөрвөн хүн архинд хордож нас барсан тухай харамсалтай хэрэг гарсан Уг хэргийн мөрөөр

МХЕГ-аас уусан гэгдэх “Арслант” архинаас дээж аван үзэхэд шууд үхэд хүргэх аюулгүй гэсэн дүн гарсан гэнэ. Мөн идэж хэрэглэсэн хоол хүнснээс нь шинжилгээ авсан нь мөн л эерэг дүн гарсан гэх мэдээлэл буй аж.

Гэтэл гэрчүүдийн мэдээллээр тэднийг цэнхэр өнгийн зүйл ууж байсан гэх мэдээлэл байгаа нь цонх арчдаг шингэн уусан байж болзошгүй хэмээн эргэлзээнд хүргэсэн байна.

Ийнхүү нийгмийг нэгэнтээ айдаст автуулаад байсан архины хордлогын асуудлыг нэг тийш нь дарах гэсэн асуудал уу? эсвэл үнэхээр тэд архинд хэт донтсондоо шил арчигч шингэнийг уусан уу хэмээх асуулт өнөөдөр хариултаа хүрщлээн хоцорч байна.

 

Ч.Мөнхбат


URL:

Сэтгэгдэл бичих